“Төгөл” группийн ерөнхий захирал Д.Гантөмөртэй ярилцлаа.
-Түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, сайн чанарын баталгаат орон сууц барьж байгаа нь бидний давуу тал “Төгөл” группийн үйл ажиллагааны чиглэлээс танилцуулаач?
-Манай групп худалдаа үйлчилгээний салбарыг голлон ажилладаг. “Төгөл” их дэлгүүрийг 5180 м.кв талбайд барьж байсан. Үүний дараагаар “Төгөл-1”, “Төгөл-2”, “Төгөл-3”, “Төгөл-4”, “Төгөл-5”, “Төгөл-6” хүнсний дэлгүүрийг нээсэн. Ингээд сүүлдээ хөрөнгө оруулалтаа нэгтгэе гэж их дэлгүүрээ барьсан. Одоо манай компанийн чиглэл барилгын үйлдвэрлэл, хүнсний худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн сүүлийн үед орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Бид хоёр жилийн өмнө “Төгөл Гарден” буюу 135 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин одоо 600 айлын орон сууцыг “Уулын баяжуулах эрдэнэт” үйлдвэр “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтарч барихаар ажиллаж байна. Эхний ээлжийн барилгыг энэ оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтад өгнө.
-Худалдаанаас гадна барилгын салбарт хүч төрөн орж ирж байгаа юм байна шүү дээ. Барилгын материалыг цогцоор үйлдвэрлэдэг гэж сонссон?
-Тийм ээ. Сүүлийн үед иргэд эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглаж, монгол хүний ур ухаанаар бүтсэн орон сууцанд амьдрахыг хүсэх болж. Үүнээс үүдэн бид барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэл рүү нэлээн анхаарч байна. Орон нутагтаа бид хөнгөн блок, вакум цонх, бетон зуурмаг, дулаалгын хөөсөнцөр гэх мэт барилгад хэрэглэгдэх үндсэн түүхий эдийг үйлдвэрлэж байна. Тиймээс өөрсдийн гараар хийсэн түүхий эдийг ашиглаж сайн чанарын баталгаат орон сууц барьж байгаа нь бидний нэг онцлог.
-Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад орчин нөхцөл ер нь бүрдэж чадаж байна уу?
-Би бизнесийн салбарт олон жил хүчин зүтгэлээ. Энэ хугацаанд ажиглахад салбар бүрт тулгамдсан хүндрэл бэрхшээлүүд байдаг. Ер нь сайн менежмент хийсэн байхад ямарч хүндрэлээс гардаг. Тийм болохоор өөрсдөө хичээвэл Эрдэнэт хотод үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой.
-Барилгын материалаа хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
Бид Эрдэнэтийнхээ худалдааны байгууллагуудтай хамтарч ажилладаг
-Найман жилийн өмнөөс хөнгөн блокын үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн жилээс бетон зуурмагийн үйлдвэрээ байгууллаа. Бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа учраас хямд бөгөөд чанартай материалаар барилга барих бодолтой байна. Энэ нь гадны үйлдвэрлэл бус үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэг илрэл юм.
-Эрдэнэт хотын үйлдвэрлэгчид хэр дэмжиж, хамтарч ажиллаж байна?
-Бид Эрдэнэтийнхээ худалдааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн барилгын салбарын бусад компаниудтай хамтарч байна. Манай Эрдэнэт хот дэд бүтэц сайн хөгжсөн, төмөр зам, авто зам, хүн амын худалдан авах чадвар ч сайн. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь залуучууд байдаг. Эдгээр залуучуудын 40 гаруй хувь нь орон сууцгүй байх жишээтэй. Тиймээс монголчуудыг өөрсдийнхөө бүтээн босгосон, тохилог орон сууцанд амьдруулах нь бидний зорилго.
Граж болон хүүхдийн тоглоомын талбай орон сууцны нэг асуудал болж хөндөгддөг. Харин танай хамт олон энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байгаа бололтой?
-Тиймээ. Бид 135 хүний орон сууц ашиглалтад оруулсан гэж түрүүн ярьсан. Энэ орон сууц маань гэхэд гаднах талбай, ахмадууд суух саравч, авто машины зогсоол гэхчлэн орон сууцандаа тав тухтай байх бүхий л боломжоор хангаж чадсан. Тиймээс ийм жишиг хороолол байгуулахын төлөө зорьж ажиллаж байна даа. Энэ хороолол маань шинээр баригдаж байгаа учраас инженерийн шугам сүлжээ хүртэл шинээр тавигдаж байгаа.
Цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах болно.
-Ажиллах хүчний хувьд?
-Гар нийлсэн сайхан хамт олон бүрдсэн. Нийт 200 гаруй хүн барилга дээр ажиллаж байна. Бид өөрсдийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан барьдгаараа давуу талтай. Гаднаас ямар нэгэн түрээсийн төхөөрөмж ашигладаггүй.
-Төгөл групп орон нутагтаа төдийгүй улсдаа хувь нэмэр оруулсаар байна. Цаашдын төлөвлөгөө юу байна?
-Бид энэ төслөө ойрын гурван жилдээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах болно.
-Баялгийн тухай ойлголтын талаар ярилцъя. Баялаг бүтээгчийн хувьд таны баялаг гэвэл юуг хэлэх вэ?
-Ямарваа нэг хүн тодорхой цаг үедээ үнэт зүйлсийг бүтээдэг. Харин үүнээс баялаг болж үлдэж байгаа нь улс эх орондоо оруулж байгаа хувь нэмэр, хөгжил юм. Монгол Улсын мал аж ахуй, газар тариалан, ашигт малтмал гээд олон баялаг байгаа. Үүний хамгийн том нь хүн өөрөө чухал баялаг юм. Эдгээр баялгаа сайн ашиглаж, хөгжүүлэх ёстой. Миний баялаг бол компанийн маань ажилчид, хийж байгаа ажил минь. Ажилчид нь цалин өндөртэй, хангамж сайтай, хийж бүтээж байгаа нь чанартай сайн байх нь миний гол зорилго юм. Сүүлийн тав, зургаан жилд манай улс ихээхэн хөгжиж байгаа гэж харж байгаа шүү дээ. Энэ эрчээрээ бизнесмэнүүд нь ажиллаж баялаг бүтээвэл улс орон хурдан хөгжинө гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
М.Цацрал