• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Р.АЛТАНБОЛОР: ЭДИЙН ЗАСАГТ БАГАГҮЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ

  • interview
  • 2016-03-01 08:10:00
  • 1489
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Дорнод аймгийн Чойбалсан хотын баялаг бүтээгч Р.Алтанболортой ярилцлаа. Тус компани нь аймагтаа арийн боов бялууны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үйлчилгээний хэд хэдэн байгууллагыг амжилттай явуулж байна.

- “Хөх сүмэр” компани хэзээнээс аймагтаа үйлдвэрлэл үйлчилгээ  явуулж эхэлсэн бэ?

- Манай компани 2002 оноос  “Дэлгэр” бэйкери нэртэйгээр байгуулагдсан.  Анх бялууны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байсан бол жил ирэх бүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн,талх нарийн боов үйлдвэрлэж байна.

- Анх үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байв. Үйлдвэрлэгчдийн гол асууудлын нэг шүү дээ?

- Тэгэлгүй яахав.  Аливаа  үйлдвэрлэл эхлүүлэхэд санхүүгийн бат бөх байдал чухал. Бид ах дүү, найз нөхдийн хандив, гэр бүлийн хураасан хуримтлал дээр тулгуурлаж санхүүгийн эх үүсвэрээ бий болгож билээ. Анх борлуулалт муу байсан ч бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэсээр өнөөдрийн байдлаар Чойбалсан хотын иргэдийн амтлах дуртай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

- Танай компани зөвхөн олон төрлийн нарийн боов, бялуу үйлдвэрлэхээс гадна үйлчилгээний байгууллага ажиллуудаг гэж сонслоо?

- Тиймээ. Бид аймагтаа зочид буудал,зоогийн газар ажиллуулдаг. Рестораны хувьд хорь гаруй нэр төрлийн амтат хоолоор аймгийн болон ойролцоох сумдын зочдод үйлчилж байна. Мөн хоолоо илүү амт чанартай болгох зорилгоор нарийн ногоогоо өөрсдөө тарьж, эх орны хөрсөнд ургасан үржил шимтэй эрүүл хүнсээр хийхийг хичээдэг. Манай зочид буудал ресторанд төрийн гурван өндөрлөг ирж тухлан саатдаг шүү. Үүгээрээ бид бахархахын зэрэгцээ цаашид ч чанартай үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэж байна.  

- “Дэлгэр” нэрийн бейкерид хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

- Манайх одоогоор жимстэй, шоколадтай, ванилтай гээд арав гаруй нэр төрлийн бялуу, пирогыг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Хөх сүмэр компанийн хувьд бялууны үйлдвэрлэлээ сайжруулж шинэ технологийн бялууг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилго тавьдаг. Энэ ч үүднээс ажилчдаа үргэлж сургалтад хамруулдаг.

- Аливаа бизнзс эрхлэгчдэд их бага хэмжээгээр бэрхшээл тулгардаг нь байх. Үүнийг хэрхэн зохицуулж давж гардаг вэ?

- Тэгэлгүй яахав. Манай хамт олон үйл ажиллагаагаа амжилттай сайн явуулахын тулд эх бага хэмжээгээр олон эрсдэлтэй нүүр тулж байсан. Гэсэн хэдий ч энэ бүхнийг даван туулж олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж аймгийн эдийн засагт багагүй хувь нэмрийг оруулж олон залуусыг ажлын байраар ханган ажиллаж байна.

 

           

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?