Манай улс жилдээ 500 мянган тонн орчим төмөрлөгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Нийт зах зээлийн 20 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг бол үлдсэн хувийг импортоор тэр дундаа БНХАУ-аас оруулж ирдэг байна. Монгол Улсын импортын 25 орчим хувийг төмөр хийц, тоног төхөөрөмж автомашин эзэлдэг. Тэгвэл дээрх эрэлттэй бүтээгдэхүүн болох төмөр хийцүүдээ эх орондоо үйлдвэрлээд эхэлбэл тэр хэрээр валютын урсгал зогсч, дотоодод шингэх учиртай. Үндсэн төмрөө хайлуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бүх төрлийн металл хийцийн үйлдвэрүүд хөгжих боломжтойг ч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл металл хийцийн үйлдвэрлэлийн хөгжлийг цаг алдалгүй урагшлуулахын төлөө шинийг санаачилж салбартаа түүчээ нь болон манлайлж яваа "БЧГ" барилга угсралт, төмөр хийцийн үйлдвэрийг онцолж байна.
Эх орондоо нимгэн төмөр хийцийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн тус компанийн хувьд 2013 оноос бүх төрлийн төмөр хийцийг Монголдоо үйлдвэрлэх болсон БЧГ компани нь дэлхийн стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Энэ ч үүднээс дэлхийд төмөр хийцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч Япон улсын Амада фирмийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
БЧГ компани анх барилга угсралтаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол одоо бүх төрлийн төмөр хийцийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн хамт олон дэлхийн томоохон хотуудад ашиглагддаг хогийн сав болоод хог ачих төхөөрөмжийг нэвтрүүлсэн бол цаашлаад цахилгаан монтажны шит, галын аюулгүй байдлын тоноглол, төмөр тавиур, төмөр шкаф зэрэг бүх төрлийн төмөр хийцийг үйлдвэрлэн дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна. Металл хийц эдлэлийн хувьд манай улс дийлэнх хэсгээ импортоос хангадаг. Гаднаас нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний хувьд чанар муу, засварын үйлчилгээ авах боломжгүй, хариуцлага хүлээдэггүй гэх мэт хүндрэл бэрхшээлүүд гардаг. Тэгвэл БЧГ компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс эдэлгээ удаан, чанартайгаас гадна үнийн хувьд 2 дахин хямд гэдгийг тодотгох нь зүйн хэрэг биз ээ. Энэ бол эх орондоо үйлдвэрлэхийн давуу тал юм.
Олон улсын стандартад нийцсэн хог тээвэрлэлтийг түргэн шуурхай болгож цаг хугацаа хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн гидро шахуурга бүхий өөрөө ачигч төхөөрөмжийг угсарч, нийслэл, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд тус үйлдвэрийн хамт олон өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Одоо БЧГ компанийн үйлдвэрлэсэн хог тээвэрлэлтийн дэвшилтэд технологийг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүргүүдэд нэвтрүүлсэн нь маш үр дүнтэй ажил болжээ.
Манай улс металл хийцийн хэрэглээнийхээ 12 хувийг л дотооддоо үйлдвэрлэж үлдсэн 80 гаруй хувийг импортоос хангадаг. Тэгвэл металл хийцийн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлж, Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад салбартаа тэргүүлэх зорилготой БЧГ компанийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин БЧГ компанитай хамтран ажиллахыг хүсвэл 8808-2754, 9650-9919 дугаарын утсаар холбогдох боломжтой.
\