Бизнесийн энэ их өрсөлдөөн дунд хэн шинийг санаачилж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ тэр амжилтанд хүрдэг нь энэ салбар дахь бичигдээгүй хууль. Тэгвэл салбартаа үргэлж шинэлэг нь байж импортын тавилгыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Тэгширэх гурван эрдэнэ” компанийн үйл ажиллагааг танилцуулж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Тэгширэх гурван эрдэнэ” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд гадна тохижилт, цэцэрлэгжүүлэлт, төмөр хийц, мод модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компанийн хамт олон салбартаа өрсөлдөгч нь байж шинэ санаа, анхдагч үйлдвэрлэлийг бий болгохоор 2016 оноос Ухаалаг тавилгыг үйлдвэрлэж эхэлжээ. Ухаалаг тавилгын анхны бүтээгдэхүүн бол шат болдог сандал. Туршилтаар үйлдвэрлэсэн эхний загвар хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн учир залуу гэр бүлүүд болон орон зайг зөв шийдлээр ашиглахад тохиромжтой ширээ, номын тавиур, ор болдог ухаалаг тавилгын 2 загварыг үйлдвэрлэж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 300 гаруй аж ахуйн нэгж мод модон эдлэл, тавилга үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 50 хүрэхгүй хувийг хангаж байгаа юм. Харин үлдсэн 50 гаруй хувийг бид импортоор хангадаг гэсэн үг. Тэгвэл тэгширэх гурван эрдэнэ компанийн хамт олон импортыг орлох бүтээгдэхүүн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хямд үнийн бодлого баримтлан эх орондоо баялаг бүтээж байна. Өнөөдөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа импортын ухаалаг тавилгатай харьцуулахад титан тавилга үнийн хувьд 20-30 хувиар хямд гэдгийг энд тодотгох нь зүйтэй бизээ.
“Үнэ мартагдаж, чанар үлдэнэ” уриатай тус хамт олон хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн, хямд үнэ, соёлтой, найрсаг үйлчилгээг санал болгохын зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн зай талбай хэмнэсэн “Ухаалаг тавилга” үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Монгол залуус ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээж
Монголчууддаа зориулан үйлдвэрлэв.
Холбоо барих утас: 9910-3715, 9110-3715
Б.ЭРДЭНЭХҮҮ “ТЭГШИРЭХ ГУРВАН ЭРДЭНЭ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ