Үндэсний баялаг бүтээгч “БӨРТЭ” ТӨҮГазар нь анх 1922 онд байгуулагдсан ба өдгөө 20 орчим төрлийн 190 гаруй машин тоног төхөөрөмж, 200 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа, 95 жилийн түүхэн туршлага өв уламжлалтай Монгол Улсын ууган таван аж үйлдвэрийн нэг билээ.
Сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан чанарын өндөр түвшинд Монгол Улсын Зэвсэгт Хүчин, хүчний бусад байгууллагууд болон бүхий л төрлийн ажил, мэргэжлийн хэрэгцээт дүрэмт хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх, улмаар гадаад зах зээлд хөрвөх чадвартай олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготойгоор “Бөртэ” ТӨҮГ-ын ахмад, дунд, залуу үеэс бүрдсэн хүчирхэг хамт олон ажиллаж байна.
2015-2016 онуудад шинээр гаргасан загварууд:
1. ИХШХЕГ-ын албан хаагчдын дүрэмт хувцас
2. ШШГЕГ-ын тоглолтын хувцас
3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дүрэмт хувцасны загвар
4. Цагдаагийн ажилтан албан хаагчдын өдөр тутмын китель, юбканы загварыг зохион бүтээж, китель, өмдний загварыг шинэчлэн үлгэрийг гаргасан.
5. Плехановын нэрэмжит ЕБДунд сургууль
6. Орос-14 ЕБС
7. Шинэ үе дунд сургууль
8. Шинэ монгол ЕБС-ийн сурагчын дүрэмт хувцас
9. Оюунлаг ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцас
Харилцах утас: 8810-4044