УИХ-ын гишүүн Г.Уянгаас баялаг бүтээгчдийг төрөөс дэмжих хэрэгтэй эсэх талаар байр суурийг сонслоо.
-Хаврын чуулганаар Төрөөс аж үйлвэрийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Эдийн засаг хүнд байгаа үед баялаг бүтээгчдээ дэмжих нь зүйтэй гэж үзэх хүн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Бид баялаг бүтээгч гэдгийг юу гэж ойлгох уу гэдгээс эхлэх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, байгалийн баялагаа ухаж гаргаж байгааг баялаг бүтээгч гэвэл өрөөсгөл ойлголт болно. Харин гаргасан баялагаа өөр ямар нэгэн баялаг болгож байвал тэр баялаг бүтээгч юм. Мөн уул уурхайгаас олж буй орлогоороо бид хуримтлал үүсгэж чадаж байна уу, барагддаг баялагаа ухаж гаргаад барагдашгүй баялаг болгож чадаж байна уу гэдгээс баялаг бүтээгчдийг дүгнэх ёстой гэж бодож байна. Уул уурхайн экспорт Монголын эдийн засагт ирээдүйтэй хувь нэмэр оруулж байгаа гэж хэлэхэд төвөгтэй юм. Гэхдээ уул уурхайн манай улсын баялаг бүтээх босго мөнөөсөө мөн. Үүнийг үр дүнтэй ашиглах асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна.
-“Масс агентлаг”-ийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хэрэгжүүлж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Миний хувьд бол баялагаа баялаг болгон хувиргаж буй хүмүүсийг дэмжихэд ямагт бэлэн байх болно гэдгээ илэрхийлье.