Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ бүх нийтийн аянд МУСТА жүжигчин, найруулагч С.Баттулга нэгдлээ.
С:Баттулга: Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд Оюундарь эгчийнхээ дуудлагаар оролцож байна. Миний хувьд монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Монголынхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэж боддог.
Хүүхэд байхаасаа амтанд нь орсон Атар талх, Хөвсгөлийн цангис жимсний чанамал, Цэвэр сүү, Тэрэлж ундаагаа байнга хэрэглэдэг. Зөрлөг кинонд тоглож байхдаа Зүүнхараагийн "Спирт бал бурам"-ын үйлдвэрт орж үзсэн. Тэр үед Монголд үйлдвэрлэж байгаа цэвэр бөгөөд сайн чанарын архи хийдэг компани байна гэж бодсон. Тиймдээ ч ямарваа нэгэн баяр ёслолын үеэр "Спирт бал бурам"-ынхаа идээний дээжийг ширээндээ тавьдаг.