Ундны усны аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хурцаар яригдах болсон өнөө үед цэвэр усны үйлдвэрүүд хот хөдөөгүй шил шилээ даран бий болсоор байна. Тэгвэл “Далай гүүр” ХХК Орхон голын гүний худгаас ус авч дөрвөн төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж буй “Чандмань”цэвэр усаа сар бүр шинжилгээнд хамруулж, хэрэглэгчдэдээ хүргэдэг байна. “Далай гүүр” ХХК-ийн менежер Ц.Энхтуултай ярилцлаа.
“Чандмань”цэвэр усаа сар бүр шинжилгээнд хамруулж, хэрэглэгчдэдээ хүргэдэг байна
- Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?
- Манай “Далай гүүр” компани нь “Чандмань”цэвэр усыг үйлдвэрлэж эхлээд өдгөө гурван жил болж байна. 2010 онд анх төсөл бичээд 2012 оноос үндсэндээ үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай үйлдвэр дэвшилтэт техник технологи ашиглан газрын гүний усыг гурван давхар шүүлтүүрээр шүүж, Өвөрхангай аймгийн нийт хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг 100 хувь хангаж байна.
Гүний усыг гурван давхар шүүлтүүрээр шүүж, Өвөрхангай аймгийн нийт хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг 100 хувь хангаж байна
- Өдөрт хэчнээн тонн ус цэвэршүүлж гаргах хүчин чадалтай вэ?
- Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж бол цагт нэг тонн ус цэвэршүүлж, 2000-3000 лонх ус үйлдвэрлэн бэлэн болгох хүчин чадалтай. Үйлдвэрлэл явуулаад гурван жил болох явцдаа хоёр удаа сав баглаандаа шинэчлэлт хийсэн.
Үйлдвэрлэл явуулаад гурван жил болох явцдаа хоёр удаа сав баглаандаа шинэчлэлт хийсэн
- Хуванцар саваа хаанаас авдаг вэ?
- Жижиг сав буюу хуруу шилээ Улаанбаатар хотоос авдаг. Харин боллонтой цэвэр усны саваа Хятад улсаас оруулж ирдэг.
- Нийт хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?
- Цэвэр усны үйлдвэр маань үндсэн зургаан ажилтантай, 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Борлуулалт бол хоёр ээлжийн түгээгчтэй. Өдөрт дунджаар 70 баллонтой ус гардаг. Зуны цагт жижиг ус маш гүйлгээтэй байдаг. Өвөрхангай аймгийн хэмжээнд албан байгууллагын 80 хувь, 400-500 айл өрх манай цэвэр усыг тогтмол хэрэглэж заншсан байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд албан байгууллагын 80 хувь, 400-500 айл өрх манай цэвэр усыг тогтмол хэрэглэж заншсан байна
- Хэчнээн төрлийн савлагаатайгаар худалдаанд гаргадаг вэ?
- Савлагааны хувьд 18, 8, 1.5, 0.5 литр гэсэн дөрвөн янзын савлагаатайгаар гаргаж байна. Үүнээс гадна Хятадын “Хёнда” фирмийн ус буцалгагч суурийг үйлдвэрийн үнээр оруулж ирэн хэрэглэгчдэдээ үнэгүй хүргэж өгч үйлчилдэг.
Савлагааны хувьд 18, 8, 1.5, 0.5 литр гэсэн дөрвөн янзын савлагаатайгаар гаргаж байна
- Ундны усны чанарын асуудал сүүлийн үед их анхаарал татах болсон. Энэ тал дээр танайх хэрхэн анхаарч ажилладаг вэ?
- Бид сар болгон усныхаа дээжийг авч хяналт, шинжилгээнд өгдөг. Тэгээд түүнээс гарсан хариуны дагуу цааш үйлдвэрлэл явуулах эрхээ авдаг. Мөн цэвэр ус өөрөө ямар ид шидтэй, хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг талаар хүмүүс сайн мэддэг болсон учраас үүнийгээ дагаад манай усыг худалдан авдаг хэрэглэгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байгаад маш баяртай байдаг.
Бид сар болгон усныхаа дээжийг авч хяналт, шинжилгээнд өгдөг
- “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай үйлдвэрийг зориод ирлээ. Үүнд та бүхэн ямар сэтгэгдэлтэй байна?
- Манай компанийн үйл ажиллагаатай танилцсан “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүгдэд ажлын өндөр хүсье.
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум “Далай гүүр” ХХК цэвэр усны үйлдвэр Утас: 94657788, 99011656