Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд МУАЖ С.Сарантуяа нэгдлээ.
С.Сарантуяа: МУГЖ, дуучин Уянгынхаа дуудлага, урилгаар энэ аянд нэгдэж байгаадаа туйлын их баяртай байна. Сүүлийн 2, 3 жил бүх нийтээрээ өөрийн үндэсний үйлдвэрлэлээ их дэмжиж анхаарлаа хандуулдаг болсон. Энэ аяндаа намайг мэддэг бүрийг дэмжиж оролцоосой гэж уриалж байна.
Миний хэрэглээнд хамгийн их байдаг бүтээгдэхүүн бол ноолуур. Түүнээс гадна үндэснийхээ дизайнеруудын улаан хивсэнд зориулж оёсон үдшийн даашинз, хослолыг манай уран бүтээлчид бүгд өмсдөг учраас бид бүгд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг гэж нүүр бардам хэлэхэд сайхан байна.