• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР “ГАН-ИЛЧ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

  • interview
  • 2015-09-30 11:49:00
  • 1160
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Дундговь аймгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Дундговь аймгийн дулааны асуудлыг хариуцан ажиллаж буй "Ган-Илч" ХХК нам даралтын зуухыг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа билээ. БНХАУ-аас нам даралтын зуухыг импортолдог байсныг халж өөрсдийн судалгаанд үндэслэн шинэ технологийг нэвтрүүлжээ. 

"Ган-Илч" ХХК-ийн инженер Б.Зоригт-Эрдэнэ

Манай компани өнөөдрийн байдлаар 80 гаруй ажлын байрыг бий болгосон. Нам даралтын зуух угсралтын үйлдвэрт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Энэ жил үйлдвэрийнхээ шинэ байрыг ашиглалтанд орууллаа. Өмнө нь Сайхан-Овоо, Дэлгэрцогт суманд дулааны тогоог байрлуулан сумдын дулааны асуудлыг шийдвэрлэсэн. Энэ жил Гурвансайхан, Өлзийт суманд шинэ тогоог хүргүүлээд байгаа. Эхний зуухыг ашиглалтанд оруулж усаа шахаад гаргахад бэлэн болоод байна.

 

 

 

Өмнө нь Сайхан-Овоо, Дэлгэрцогт суманд дулааны тогоог байрлуулан сумдын дулааны асуудлыг шийдвэрлэсэн.

Монгол улсын 100 гаруй сум төвлөрсөн дулаан шугамд холбогдож дулааны асуудлаа шийдвэрлэж чадсан. Харин 200 гаруй сум дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. "Ган-Илч" ХХК нам даралтын зуухаар энэ асуудлыг шийдвэрлэж болно хэмээн үзэж байгаа юм. Нэг сумын халаалтыг шийдвэрлэхэд хоёр нам даралтын зуух шаардлагатай юм. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл Дундговь аймгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Бидний эхний үйлдвэр  нам даралтын зуухыг эх орондоо үйлдвэрлэж байгаа "Ган-Илч" ХХК-ийн хамт олон байлаа. Өмнө БНХАУ-аас захиалан авчирдаг байсныг халж өөрсдийн судалгаа технологид үндэслэн нам даралтын зуухыг эх орондоо үйлдвэрлэж байгааг дуулахад таатай байна. Мөн 80 гаруй хүнийг ажлын байртай болгосон нь орон нутгийн хувьд өндөр үзүүлэлт юм. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо цаашид импортыг орлосон энэ төрлийн  үйлдвэрүүдийг дэмжин ажиллах болно.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо цаашид импортыг орлосон энэ төрлийн  үйлдвэрүүдийг дэмжин ажиллах болно. Импортын өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд худалдан авч хэрэглэдэг байсан системийг халж дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр баялаг эх орондоо үлдэх боломжийг бий болгож буй нь сайшаалтай.  

"Ган-Илч" ХХК Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих "Жайка"-ын төслөөс 800 сая төгрөгийн зээл авч шинэ үйлдвэрийн байрыг байгуулан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. БНХАУ-аас нэг нам даралтын зуухыг 30 гаруй сая төгрөгөөр худалдан авдаг байсан бол дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр үнийн дүнг 30 хувиар бууруулж чаджээ. Мөн  өөрсдийн технологиор өөрсчилснөөр БНХАУ-ын нам даралтын зуухын хүчин чадлыг 50-70 хувиар нэмэгдүүлж чадсан нь тус хамт олны судалгаан шинжилгээний үр дүнгийн илрэл билээ. 

Тогоог угсарч, зөөвөрлөх зориулалтын кран

"Ган-Илч" ХХК-ийн үйлдвэрийн шинэ байр

Нам даралтын угсралтын үйл явц

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?