Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ том салбарт барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жилийн турш ажиллаж байгаа нь “БҮТИ” ХХК-ийн хамт олон юм. Тус хамт олон орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж байгаа юм.
БНСУ-ын технологийн дагуу байгальд ээлтэй “эко” тоосго, блокны үйдвэр, бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Мөн барилга угсралтын ажилд өргөнөөр хэрэглэдэг модыг халж, хуванцар бэлдэц материалыг эх орондоо үйлдвэрлэхийг зорьж байна.
“БҮТИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батжаргал
Манай компани барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жилийн турш ажиллаж байна. Бид иргэдэд хямд үнэтэй, чанартай орон сууцыг хүргэх зорилгыг өвөртлөн ажилладаг. Орон сууцны үнийг тогтворжуулж, бууруулахын тулд барилгын материаллыг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай. Тийм учраас манай “БҮТИ” ХХК бетон зуурмаг, тоосго блок, хуванцарын үйлдвэрлэл дээр гол анхаарлаа хандуулж байна. Тоосго блокны үйлдвэрийн хувьд БНСУ-ын технологийн дагуу уурын аргаар хатаагдсан байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэж байна. Бид дотооддоо бүтээсэн баялгаар гадны орны нэг ч бүтээгдэхүүн оруулахгүйгээр орон сууц барих бүрэн боломжтой боллоо. Нийт хамтран ажиллаж байгаа баялаг бүтээгчдэдээ амжилт хүсье. Төр засгийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчдэдээ илүү таатай нөхцөл боломжоор хангаж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
“БҮТИ” ХХК-ийн материал, үйлдвэрлэлийн албаны дарга Г.Хосбаяр
“Эко” блок, тоосгоны үйдвэрээ хэзээ байгуулсан бэ?
Манай “БҮТИ” компанийн тоосго, блокны үйлдвэр өнгөрөгч 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж БНСУ-ын бүрэн автомат үйлдвэр. Өдөрт 100 мянган ширхэг тоосго үйлдвэр хүчин чадалтай. Мөн хэвээ солиод дотор болон гадна ханын блок, явган замын хавтан зэргийг уг машинаар үйлдвэрлэх боломжтой.
-Танай үйлдвэрийн тоосго, блокны давуу тал юу вэ?
Манай блок, тоосго эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн гэж хэлж болно. Бидний хэрэглэж заншсан улаан тоосгыг шар шавраар хийдэг. Шар шавар ундны ус буюу цэвдэгний дээр байрладаг. Энэ шаврыг авснаар цэвдэг хайлж ундны ус доошилж экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. БНХАУ болон БНСУ зэрэг улсууд улаан тоосгыг халж "эко" тоосго, блокыг барилгын салбарт өргөн хэрэглэх болсон.
Аливаа бараа бүтээгдэхүүнд түүхий эд маш чухал. Манай үйлдвэр түүхий эд болох уулын элс, барилгын хаягдал бетоныг дахин боловсруулж ашигладаг. Өнгөрөгч жилээс Стандарт хэмжил зүйн газар, ШУТИС-ын барилгын сургуультай хамтран “MNS -5610” буюу нүхтэй бетон тоосгыг стандартыг шинэчилсэн. Ингэснээр бид олон улсын жишигт хүрсэн бетон, тоосгыг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болсон.
-Бетон тоосгоны үйлдвэрээ байгуулаад жил гаруй болсон гэлээ. Энэ хугацаанд хэр олон байгууллага танай бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн бэ?
Бид үйлдвэрлэлээ явуулаад жил гаруй болсон хэдий ч байнгын харилцагч байгууллагууд болон хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнийг “Буянт-Ухаа 2”, Төв аймгийн “Манзушир өргөө” болон Хүннү хороолол хэрэглэж байна.
-Орон сууцны үнэ өндөр байгаа гэдэгтээ санал нийлдэг үү. Үнийг бууруулах ямар боломж байна вэ?
-Орон сууцны үнэ өндөр байгаа шалтгаан нь гаднаас бүтээгдэхүүн авч байгаатай холбоотой. Энэ асуудлыг шийдэх зорилгоор манай компани барилгын материал, бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж үнийг бууруулах зорилготой ажиллаж байна. Одоогоор элс хайрганы кареер, бетон зуурмагийн үйлдвэр, болон эко бетон, тоосгоны үйлдвэр байгаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй импортыг багасгаж экспортыг дэмжих 888 төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч хуванцарын үйлдвэртэй болж байна. Уг үйлдвэрт төрөл бүрийн вакуум цонхны бэлдэц, модон бүтээгдэхүүнийг орлох хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ирэх оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэлийн ажил хийгдэж байгаа. Эхний ээлжинд гурван төрлийн цонхны бэлдэц болон дагалдах резинийг үйлдвэрлэнэ. Барилгын салбарт модыг маш ихээр хэрэглэдэг. Энэ байдлыг халж хуванцар хавтан, прүсс зэргийг үйлдвэрлэн гаргана.
-Бидний нэрлэж заншсан хар панерыг барилгын салбарт ихээр ашигладаг шүү дээ. Хэрвээ хуванцар бүтээгдэхүүнээр орлуулбал илүү олон давуу талтай байх?
-Тэгэлгүй яахав, хар панерны оронд хэрэглэх хуванцар нь гадаргуу нь гөлгөр, ус чийгийг шингээдэггүй учраас бетоны чанарыг сайжруулах давуу талтай. Модон панеерыг 3-4 удаа хэрэглэдэг бол хуванцар панерыг 10-15 удаа ашиглах боломжтой. Ашиглаж дууссан хуванцарыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас ямар нэгэн хаягдал гарахгүй гэсэн үг. Барилгын салбарт дахин хэрэглэх боломжтой хуванцар материалыг ашигласнаар бидний зүгээс байгаль орчноо хамгаалах үйлсэд оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож болно.
Тус үйлдвэр гурван төрлийн блок, явган замын хавтан, бетон тоосго үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн явцад ус бага хэрэглэж, өндөр даралтаар шахаж, уураар хатааж бэхжүүлдэг учраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна гэсэн үг.
Ердийн улаан тоосготой өөрсдийн бүтээгдэхүүнийг харьцуулсан судалгааг тэд хийж үзжээ. Эдийн засгийн хувьд м/кв тутмаас 6500-8000 орчим төгрөг хэмнэх бүрэн боломжтой гэнэ. Мөн жин хөнгөрч байгаа учраас барилгын тогтмол ачааллыг багасгаж, илүү нимгэн учраас бодитой талбай ихэсдэг сайн талтайг мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн ердийн тоосго ус, чийгэнд өөрийн бат бэх чанарыг алддаг бол уураар хатаасан блок, тоосго илүү бэхэждэг.
Ердийн улаан тоосго хатаалтын явцдаа хэлбэрийн гажилтанд ордог учраас өнгөлгөө шавардлага илүү зузаан ордог. Харин “БҮТИ” блок, тоосгонд ямар нэгэн хэлбэрийн гажилт гардаггүй учраас гурав дахин бага өнгөлгөөний шавар хэрэглэж болох гэнэ.
“БҮТИ” ХХК-ийн хамт олон Төв аймгийн Зуунмод сумын төвд “Манзушир Өргөө” 1000 айлын хорооллыг барьж байгаа юм. Тус орон сууцны м/кв-ын үнэ 980 мянган төгрөг аж. Зах зээлийн хамгийн бага үнийг санал болгож байгаа гол шалтгаан нь дотооддоо бетон зуурмаг, тоосго, блокийг үйлдвэрлэж буй явдал юм. Мөн Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд тус компанийн материал, бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа юм.