• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

БИОТҮЛШ ХЭРЭГЛЭДЭГ АВТОМАШИНААС ХООЛНЫ ҮНЭРТЭЙ УТАА ЯЛГАРДАГ

  • interview
  • 2014-07-25 13:56:00
  • 2447
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Баялаг бүтээгч" булангийн энэ удаагийн зочноор биодизель түлшний үйлдвэрлэл худалдааны “Цэвэр түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амаржаргалтай ярилцаж үйлдвэрээр нь зочиллоо.

-Анх үйлдвэр байгуулагдсан түүхээс яриагаа эхлэхүү?

-Үйлдвэр байгуулагдаад гурван жил болж байна. Анх ах маань энэ санааг гаргасан. Тэгээд би Герман улсад танилцах аялалаар явж байгаад иймэрхүү төрлийн 3-4 үйлдвэрээр орж үзсэн. Ингээд манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой байж болох тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг арамби компанитай гэрээ хийснээр энэхүү тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгээд 2012 онд бүтэн жилийн турш үйлдвэрлэлийн технологи, борлуулалтын үйл ажиллагаа, хэдэн дамжлагаар яаж үйлдвэрлэлээ явуулах зэргийг туршсан. Ингээд тэр ондоо 25 тонн түлш боловсруулж бүрэн туршиж дууссан. 2013 онд биодизелийн "Үндэсний стандарт"-ыг боловсруулж мөн оныхоо таван сард албан ёсоор батлуулсан.

-Стандартаа өөрсдөө боловсруулсан уу?

-Энэ стандартыг боловсруулахдаа хамгийн сайн стандарттай Евро стандартыг орчуулж ашигласан. Мөн Монголын "NBF" компанийн өмнө нь боловсруулсан стандартын загварыг хослуулан үндэсний стандартыг боловсруулсан.

-Биодизелийн талаар дэлгэрэнгүй ойлголтыг уншигчдад өгөхгүй юу?

-Биодизель гэдэг нь ургамал, амьтны гаралтай тосыг химийн боловсруулалт хийж гаргаж авдаг дизель түлш юм. Үүнийг авто хэрэгсэл, халаалтын системд ашиглах боломжтой. Газрын тосноос гаргаж авдаг дизель түлштэй шинж чанарын хувьд адилхан боловч ялгаруулах хорт хий бага, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Энэ түлш нь дэлхийд үүсээд 100 гаран жил болсон. Хамгийн анхны дизель автомашин энэ түлшээр ажилладаг байсан юм. Одоо технологи нь улам бүр боловсронгуй болж байгаа бөгөөд эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ дэлхий даяар энэ түлшийг хэрэглэх нь улам бүр ихэсч байгаа. Биодизелийг газрын тосноос гаргадаг түлштэй холиход ямар ч асуудалгүй байдаг. Дэлхийн ихэнх хэрэглэгчид энэ хоёр түлшийг холимог хэлбэрээр хэрэглэдэг юм. Гэхдээ дангаар нь хэрэглэх нь байгаль орчинд илүү ээлтэй байж чаддаг

Дэлхийн бусад улсууд ялангуяа европын холбоо энэхүү түлш үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжиж өгдөг. Тийм ч учраас 2015 оноос энэ түлшийг хэрэглээнийхээ 20-30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан байгаа.

-Монголын хувьд энэ хэр ашигтай байж чадах вэ?

-Монголын хувьд ч мэдээж байгаль орчинд ээлтэй гэдгээрээ зөв хэрэглээ болж чадна. Манай улс жилд 20000-30000 тонн өөх тосыг хаядаг. Энэ нь зүгээр л байгаль орчин бохирдуулаад л таардаг. Харин үүгээр түлш үйлдвэрлэвэл мөн ийм хэмжээний биодизель бэлтгэнэ. 

-Нэг литр тосноос гарах хорогдол, хаягдал нь ямар байх уу. Өдөрт хэчнээн литр түлш үйлдвэрлэдэг вэ?

- Нэг литр тосонд 250 грамм химийн бодис хийдэг. Ингээд нийт 1250 гр түүхий эдээс нэг литр дизель түлш 250 грамм глицерин гаргаж авдаг. Тэгэхээр бараг хаягдалгүй гэж ойлгож болно. Бид 30,000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоохондоо өдөрт 20,000 тонныг л үйлдвэрлэж байна.

Манайх 10 ажилчинтай, Эдгээр залуус маань бүгд химийн болон газрын тосны мэргэжилтэй хүмүүс байдаг. Бид үйлдвэрлэл, туршилт, засвар үйлчилгээгээ бүгдийг өөрсдөө л хийдэг.

-Борлуулалтын тал дээр яаж ажилладаг вэ. Түүхий эдээ хаанаас авдаг уу?

-Манайх арав гаран компанитай гэрээтэй ажилладаг учраас хүлээлт үүсдэггүй. Цаашдаа төрийн өмчийн компаниудтай хамтарч ажиллах тал дээр ярилцаж, туршиж байгаа. Ялангуяа автобусны улсын компаниудад түлшээ нийлүүлдэг болчихвол бид импортын түлшнээс 10% хямд нийлүүлэх боломжтой. Тэгээд ч биотүлш хар утаа, муухай үнэргүй байдаг. Шингэн цэнхэр хоолны үнэртэй утаа л гаргадаг юм. Макдональдс компани өөрсдийн ийм үйлдвэртэй. Тэгээд тэдний машинаас шарсан тахианы үнэр л үнэртдэг.Утаа нь өөрөө тийм үнэртэй болохоор агаар бохирдуулах, муухай үнэр гаргадаггүйгээрээ байгаль орчинд төдийгүй хүмүүст ч таатай байдаг юм. Түүхий эдээ "Өгөөж", "Талх чихэр", "Атар өргөө", КФС  зэрэг газраас ашигласан тосыг нь тодорхой үнээр худалдаж авдаг юм.

-Одоо үйлдвэр нь хэр ашигтай ажиллаж байна. Цаашдаа хэрхэн шинэчилж өргөтгөх зорилготой байна?.

-Бидний одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмж бараг 80 хувь нь гар ажиллагаатай. Манай компани Японоос 100 хувь автомат тоног төхөөрөмж оруулж ирэхээр хөөцөлдөж байгаа. Одоо байгаа тоног төхөөрөмж 75 хувь нь түлш 25 хувь нь дахин цэвэршүүлэх глицерин гаргадаг бол шинэ технологи оруулж ирснээр 90 хувь түлш 10 хувь нь шууд ашиглах боломжтой глицерин гаргадаг байгаа. Мөн 100 хувь автомат учраас алдаа эндэгдэл гарахгүй, хаягдал тосоо шууд төхөөрөмжтэйгөө холбоод л кноп дараад  эцсийн бүтээгдэхүүн болгодог хөдөлмөр хөнгөвчилсөн байх юм.

-Энэ түлшийг зөвхөн дулааны улиралд хэрэглэдэг гэж байсан. Тэгвэл өвөл сул зогсох уу?

-Манайхаас өөр зөөлөн уур амьсгалтай оронд жилийн дөрвөн улирал хэрэглэх боломжтой. Харин манайх хүйтэн учраас 4-10 сарын хооронд хэрэглэх боломжтой. Тийм учраас бид  Нэхмэлийн хүрээлэнгийн Нано технологийн эрдэмтэдийн багтай хамтарч ноос угаах шингэн савангийн технологи боловсруулсан. Үүнийгээ "Эрдэнэт хивс" үйлдвэрт туршиж байгаа. Үйлдвэрлэлд нэвтрүүлбэл бид улсынхаа 60 хувийг хангах боломжтой юм. Энэ шингэн саванг гадаадаас импортоор оруулж ирдэг нэлээд үнэтэй бүтээгдэхүүн байдаг юм.

Мөн бид нүүрс асаагч бүтээгдэхүүн бүтээсэн. Энэ нь модгүйгээр нүүрс асаадаг бөгөөд 135 граммын жинтэй шахмал хэлбэртэй бүтээгдэхүүн юм. Үүнийг нүүрсэн дээрээ тавиад шүдэнз зураад орхиход 15 минутанд нүүрсийг ямар ч утаа үүсгэхгүйгээр асаах  чадвартай.

Бид энэхүү бүтээгдэхүүнээ "Агаарын бохирдол бууруулах үндэсний хороон"-д танилцуулаад хамтран ажиллах тал дээр ярилцаж байгаа. Хэрвээ дэмжигдвэл үйлдвэрлэлээ эхлэнэ.

-Цаашид энэхүү үйлдвэрийг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байгаа вэ.

-Манайхаас гадна гурван ийм үйлдвэрлэл явуулдаг компани хамтраад "Биотүлш, Биодизель үйлдвэрлэгчдийн холбоо" байгуулсан. Манайхаас бусад гурав маань үйлдвэрлэл нь жигдэрч чадахгүй байгаа л даа. Энэ нь хамгийн нэгдүгээрт төнөг төхөөрөмжөө буруу сонгосноос болж байна. Жишээ нь АНУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмж нь маш бага бохирдсон тос юмуу эсвэл зориулалтын ургамлаас гаргаж авдаг тосыг түлш болгодог байх жишээтэй. Гэтэл өнөөх машин нь манайхаас гарч байгаа маш их бохирдолтой тосыг цэвэршүүлж чадахгүй байдаг. Хоёрдугаарт тостойгоо хольдог химийн бодис нь маш үнэтэй, их хэмжээгээр худалдаж авахыг цаад газар нь шаарддаг. Энэ бүхэнд тодорхой хөрөнгө шаарддаг тул асуудал үүсдэг. Гуравдугаарт борлуулалтын тал дээр бэрхшээлүүд тулгардаг. Харин бид хамтраад хийвэл энэ бүхнийг зохицуулах мөн төрийн дэмжлэг авахад дөхөм гэж үзсэн юм.

Бид хамтарч хөрөнгө оруулалт болон үйлдвэр барих газар олговол нэг дор үйлдвэрээ төвлөрүүлж түүхий эдээ хамт худалдан аваад бүтээгдэхүүнээ хамтарч борлуулаад эргээд улсдаа 10 хувийн хямд бүтээгдэхүүн нийлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах гэх зэргээр эдийн засгийн болон байгаль орчны ашигтай хэлбэрээр улс орондоо хөрөнгө оруулах боломжтой болох юм. Бид энэхүү үйлдвэрлэлийг хөгжүүлснээр байгаль орчинд хэрхэн ээлтэй байхыг зургаар харуулсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд байгаль орчинд ээлтэй энэхүү үйлсд нь амжилт хүсье.

 

 

Түлхүүр үг:
  • биотүлш 
  • үйлдвэр 
  • баялаг бүтээгч
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?