Энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа “Bluefin steak house” рестраны ерөнхий тогооч Э.Ганзоригийг урьсан юм.
-Саяхан болж өнгөрсөн “UB food Festival”-2014 хоолны фестивалийн үеэр тэргүүний залуу тогооч болсонд баяр хүргэе. Фестивалийн талаар ямар сэтгэгдэлтэй байна бэ?
-Манай байгууллага энэ фестивальд анх удаагаа оролцсон. Энэ үеэр бид шилдэг байгууллагаар шалгарсан даа баяртай байна. Харин миний хувьд тэргүүний залуу тогооч гэсэн шагнал хүртсэн.
-Шагналыг хаанаас ямар шалгуураар тодруулав. Өмнө нь ямар ямар шагнал авч байв?
-Монголын тогооч нарын холбооноос гардуулсан. Шалгуур гэх зүйлийг тэрхэн үедээ азааргүй.
Хоолоо хийгээд байж байхад л нэр дуудсан тайзан дээр шагнал гардуулсан нь гэнэтийн үйл явдал байсан.
Харин англид ажиллаж байх хугацаандаа английн хойд бүсийн хотуудын тогооч нарын тэмцээнээс чадварлаг тогоочоор шалгарч байсан.
-Таныг өмнө нь Англид ажиллаж байсан гэж сонсож байсан. Европын соёлыг монголд хэрхэн нэвтрүүлж байна вэ?
-Хэдэн зуун жилийн өмнө л тэнд хоолны соёл бий болж тогтсон. Мэдээж манайд ч гэсэн хоолны соёл хөгжиж байгаа. Энэ соёлыг нэвтрүүлэхийн тулд гадаад сурсан зүйлсээ эх орондоо гаргаж байна. Монголчууддаа болоод монголд байгаа гадаад хүмүүст идэхийг хүссэн дэлхийн стандартад нийцсэн хоолоор үйлчлэхийг хичээж байна. Түүнчлэн дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээ, ажилтан, тогооч нарын төдийгүй гал тогооны соёлыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Ихэвчлэн эмэгтэй хүн тогооч мэргэжлийг сонгодог?
-Би багаасаа тогооч болох сонирхолтой байсан. Миний хоёр ах Англи улсад амьдарч байсан. Нэг ах маань тогооч учираас нөлөөлсөн болов уу. Яагаад ч юм цаанаас л сонирхолтой байсан. Уг мэргэжил бол хүнсний технологч, эрүүл ахуйч. 2007 онд англи улс руу явсанаар тогооч болохоор шийдсэн.
-Ихэнх тогооч гэртээ хоол хийх дургүй байдаг. Харин таны хувьд?
-Гадаад байх хугацаандаа гэртээ хоол хийдэг байсан. Хоол хийх нөхцөл бүрдсэн байдаг. Харин монголд гэр бүлтэй болоод ажилаа тараад ирэхэд хайрт хань минь гарынхаа сайхан хоолыг хийсэн байдаг /инээв/. Харин гэр бүлийн баяр, тэмдэглэлт өдрүүдээр манай гэрийнхэн надаар хоол хийлгэх дуртай. Би ч гараа гарган амттай сайхан хоол хийж өгөхийг хичээдэг.
-Алдартай хүмүүсийн хоолыг хийж байв уу?
-Миний хувьд М.Юнайтед багийн үнэнч фен. Тэр ч утгараа гадаад байх хугацаандаа “Rosso vestaviad” болох английн шигшээ багийн хамгаалагч Рио Фердинандын ресторанд ажиллаж байсан. Тийм болохоор тус багийн хоолыг хийдэг байсан. Түүнчлэн тус багийн шүтэн бишрэгч алдарт од дуучин Рианнад ч хоол хийж өгч байлаа. Америкийн шигшээ багт ч хоол хийж өгч байлаа. Хамт ажиллаж байсан Рио Фердинандын ресторан шинээр нээгдсэн байсан учир алдартай ресторан болтол нь хамт зүтгэсэн. Түүнд монгол явах болсоноо хэлхэд өөрийн тоглолтын өмсгөлөө дурсгал болгон өгч байсан.
- Тогооч хүн ямар зарчимтай байх ёстой вэ. Таньд хоол хийхдээ баримталдаг зарчим бий юу?
-Үйлчилгээ явуулж байх үед байхгүй хоол гэж байх ёсгүй гэсэн зарчимтай. Ямар нэгэн зүйлсээр заавал орлуулж, үйлчлүүлэгчиддээ хүссэн хоолыг нь амтлуулахыг зорьдог.
- Европ хоол хийж сурхад хэр их хугацаа шаардсан бэ?
-Би хувьдаа ингэж боддог. Монгол хүн төрөлхийн ямар нэгэн юмыг хурдан сурах, ой тогтоолт өндөртэй байдагтай холбоотой гэж боддог. Энэ ч утгаараа би сонирхолоо даган хоолыг харж, нүдээрээ тогтоож сурсан. Хэлний түвшин тааруу байсан ч би хоол хийгээд сурчихсан байсан. Олон үндэсний хүмүүстэй ажиллаж байх хугацаандаа ихийг сурж мэдсэн.
-Танай рестораны нэрийн хоол болох “steak” -ний талаар мэдээлэл өгөвөл?
- Бид стейкээ хийхдээ Австрали авчирсан үхрийн махаар хийдэг. Энэ хоолонд хамгийн чанартай, зөөлөн мах ордогоороо онцлог.