“ЖДҮ хоёр их наяд” цуврал ярилцлагын буланд бизнес эрхлэгч, “Тэрэм” брэндийг үүсгэн байгуулагч Д.Амарбаясгалан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нар оролцож байна.
-Эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын төлөвлөгөөний хоёр их наяд нь ЖДҮ-д олгоно гэж байгаа. Үүнд Зээлийн батлан даалтын сан үүрэг рольтой оролцож байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сар гарй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэдэн зээлийн хорооны хурал болж, хэдэн зээлд батлан даалт гаргав?
Ш.Алтанчимэг: Зээлийн батлан даалтын сан анхныхаа зээлийг 2021.3.22-нд хүлээн авсан. Эхний үед зээл бага ирж байснаас зээлийн хороог долоо хоногт нэг хуралдуулж байсан бол одоо долоо хоногт хоёр хуралдуулж байна. Өнөөдрийг хүртэл банкуудаас манай дээр 123 хүсэлт ирсэн. Зургаан банкнаас ирж байгаа. Үүнээс өнөөдөр судалгаанд 13. Үлдсэн материалаас 9-өөс бид татгалзсан. Манайд тавигдах шарадлагыг зөрчсөн. Зээлийн хорооны хурлаар ороод тухайн зээлдэгчид тавигдах материалаа засах боломж өгснөөс гурван ААН л эргэж материалаа өгөөгүй байдаг. Зээлийн хорооноос татгалзсан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 86 зээлийг зөвшөөрч, 23.4 тэрбум төгрөгийн зээлэнд 11.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Монголбанк, банкууд дээр мэдээ зөрүүтэй очиж байгаа. Хэдийгээр батлагдсан ч гэрээ байгуулж, дансанд мөнгө орсноор тооцогддог.
-Ямар банкнаас илүү зээлийн материал ирж байна?
Ш.Алтанчимэг: Хаан банк, Төрийн банк, ХХБ банкууд зонхилох зээл ирж байна. Хас, Голомт, Капитрон банкнаас хүсэлт маш бага ирж байгаа. Тухайн банкны өөрсдийн мөнгө гаргах хүчин чадал, тооцоолбор, сая хөл хорионы үеэр зарим банк онлайн болон цаасаар зээлийн материал хүлээж авсан. Бидэнд маш их материал байгааг судлаад явуулж эхэлнэ гэсэн тайлбар өгч байгаа. 11 мянга гаруй зээлдэгч зээл авсны хажууд манай тоо дэндүү бага тоо. Энэ тоог нэмэхийн тулд зээлдэгч нарт хүрч ажиллах гээд интернетэд асуулга явуулж байгаа.
-Баялаг бүтээгчдийн нэг Амарбаясгаланг урьж оролцуулж байгаа. Банкнаас зээл авч чадахгүй байгаа төлөөллийг оруулсан. Бизнес эрхлэгч нарт яг ямар асуудал тулгарч байна?
Д.Амарбаясгалан: Зээл авах гэхээр барьцаа хөрөнгө шаардана. Сүүлийн зургаан сараас нэг жилийн хугацаан дахь орлого тогтмол үгүйг шалгана. Цар тахалтай үед тогтмол жигд ажилласан байгууллага ховор. Орлого муу. Барьцаа хөрөнгө хөл дээрээ зогсох гээд явж байгаа бид нарт үнэхээр хэцүү. Энэ шаардлага дээр банкууд дээр очоод унадаг. 20 саяын зээл хүсдэг. Гэтэл эргэн төлөлт муу, барьцаа хөрөнгөгүйн улмаас багассаар 2-3 сая төгрөг дээр буудаг. Тэр мөнгөөр бид эргэлтийн хөрөнгөө ч санхүүжүүлэх боломжгүй.
-Танайх банкинд зээл авах гээд хандсан байгаа юу?
Д.Амарбаясгалан: Хандсан байгаа. Юмыг яаж мэдэх вэ. Нэг юманд л найдаад яахав гээд байгаа. Банкны эдийн засагчтай ч очиж уулзахад иргэнээр зээл авахад ер нь хүрэлцэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид тэрийг харж цаг алдаж байхаар арай өндөр хүүтэй ч одоохондоо бидэнд олдох өөр зээл хүссэн ч бас л 2-3 сар хүлээж байна. Бид зээл авахад ямар газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг мэдээлэл ховор шүү дээ.
Ш.Алтанчимэг: Батлан даалтын сан дээр ямар нэг байдлаар мэдээлэл авах гэж очиж байсан уу?
Амарбаясгалан: Бизнес эрхэлж эхэлснээсээ хойш сонирхож байсан ч яг очиж байгаагүй. Гэвч бэст программ дээр сургалт авахад тэндээс мэдээлэл өгч байсан.
Ш.Алтанчимэг: Бид олон сувгаар бизнес эрхлэгч нарт мэдээлэл хүргэхээр зорьж байгаа. Үүний нэг нь зээлийн батлан даалтын сан нэртэй пэйж хуудас байгаа. Өнөөдрийн байдлаар манайх гурван төрлийн бүтээгдэхүүнтэй. Үүний нэг нь банкны эх үүсвэртэй зээлийн батлан даалт , хоёр дахь нь батлан даалтын сангаар дамжуулж эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр дэмжих зээл, гурав дахь нь ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд батлан даалт гаргаж байна. Гурван хувь дээр банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлж, манай байгууллага руу явуулдаг. Манайх ганцхан шаардлага тавьдаг нь НӨАТ төлөгч байх. ЖДҮ гэдэг тодорхойлолтыг л авч олгодог. Гэтэл гадуур банкны эдийн засагчид буруу ойлгосон уу, манай руу явуулахаас төвөгшөөдөг үү , их хүнд гэсэн зүйл ярьдаг. Үүнийг зээл авч чадахгүй байгаа зээлдэгч нар үүнийг ярьдаг. Гэтэл бид энэ зээлд 2-5 хоног тогтоож өгсөн. Хамгийн хурдан зээл нэг хоногт судлагдсан байдаг. Тэр нь тухайн банкны маш сайн судлагдсан зээл ирээд зээлийн хурал орохын урьд өдөр судлагдаад , батлагдаж байсан бол хамгийн удаан нь долоо хоног байгаа. Яагаад долоо хоносон бэ гэхээр тухайн хүнээс нэмэлт тодруулга авахад тухайн зээлдэгч матераилаа өгөөгүйгээс болж удахад бид 4.8 хоног судалсан байдаг. Нийт 86 зээл батлахад хамгийн багадаа 40 саяыг хүссэн зээл байдаг юм байна. Өндөр нь 500 сая төгрөгт батлан даалт хүссэн.
Дундажлаад үзвэл нэг зээлдэгч 273 сая төгрөгийн зээлэнд 113 сая төгрөгийн батлан даалт хүссэн байна.
-Зээлийн батлан даалтын сан орон нутагт салбартай юу?
Ш.Алтанчимэг: Зээлийн батлан даалтын сангийн тухайд УБ хотод салбартай. Орон нутагт манай үйл ажиллагааг аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газрын ЖДҮҮЭрхэлсэн мэргэжилтэн хавсран гүйцэтгэж, мэдээ мэдээлэл болон зээл батлагдсаны дараах гэрээг хийдэг.
-Тэгэхээр орон нутгийнхан материалаа яаж өгөх вэ?
-Ш.Алтанчимэг: Банкин дээрээ очиж, зээлийн гэрээ байгуулахад манай мэргэжилтэн шууд гэрээ байгуулах эрхтэй. Зээл цаасаар явахгүй байгаа. Увсаас , Баян-Өлгий руу файлаар хүрээд ирдэг.
-Цахимжаагүй улс орон нутаг их байгаа л даа
Ш.Алтанчимэг: Банкууд бүгд цахимжсан. Тухайн хүн банкиндаа материалаа өгөхөд болно. Хөтөлбөр анх хэрэгжихэд л зээлийн батлан даалтын сан дээр хүн ирэх шаардлагагүй. Хамгийн эцсийн мөчид л УБ-т байгаа зээлдэгч гэрээ байгуулах гэж манай сан дээр ирэх хэрэгтэй.
-Орон нутгийн иргэдэд хэр хүрч байгаа вэ. Зээлийн батлан даалтын сангаар даалгах сонирхолтой байна тийм үү?
-Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийн хүсэлт УБ хотоос ирсэн зээлдэгчийн тоо 25. Зээл хүсэгчийн 20 хувь, орон нутгаас хүссэн зээл 95 буюу 80 хувийг эзэлж байгаа. Батлагдсан тоо хэмжээ хөдөө орон нутгийнхан хамгийн их авж байгаа. Увс, Эрдэнэт зэрэг аймгаас маш их судалгаа ирж байна. Орон нутгийн зээл бага хэмжээтэй, өөрсдийн хэрэгцээний, дунджаар 120 сая төгрөгийн зээл дээр батлан даалт гаргуулж байна.
-НӨАТ төлөгч болж чадаагүй байгаа жижиг бичил бизнесүүд энэ зээлийг авахыг хүсч байна. Гэтэл эдгээр бичил бизнес эрхлэгч нарт таарсан ямар зээлийн үйлчилгээ байна вэ?
Ш.Алтанчимэг: Одоохондоо ажлын байр дэмжих гурван хувийн зээлийн тухайд та ААН -ээр авах боломжгүй бол та иргэнээр 50 хүртэлх хувийн зээл авах боломжтой. Харамсалтай нь манайх иргэнд батлан даалт гаргах боломжгүй.
-Банкны санхүүжилт дууссан гээд байна. 3000-аад төсөлд олгох боломжгүй гээд байна. Санхүүжилт дууссан эсэх нь танай батлан даалтын сантай хамаатай юу?
Ш.Алтанчимэг: Санхүүжилт дууссан эсэх манайхтай холбоогүй. Манай дүрмийн сан нэмэгдсэн. Дүрмийн сангаас 10 дахин их хэмжээний батлан даалт гаргах хүчин чадалтай. Банкууд өөрсдийн эх үүсвэрээр явж байгаагаас хүчин чадал, судлагдах дээр удаж байгаагаас манайх хороо хуралдаад 4.8 хоногт шийдэгдэж байгаа. Манайхаас явсан материалаас нэг газар авч чадаагүй. Тухайн зээлдэгч 200 сая төгрөгийн зээлэнд 80 сая төгрөгийн батлан даалт гаргасан. Ямар шалтгаанаар зээлээ аваагүй вэ гэсэнд тухайн хүн 300 сая төгрөгийн зээл хүссэн ч 200 саяыг банк баталсан. Гэтэл нөгөө зээлдэгч маань миний хүссэн зээл биш учраас авахгүй гээд татгалзсан нэг л тохиолдол байна.