• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Г.ЦОЛМОН : БҮТЭЭЛ БОЛГОНДОО СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ ЦОР ГАНЦЫГ ХИЙДЭГ

  • interview
  • 2014-09-09 11:16:00
  • 2034
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа нэгэн бүтээлч эмэгтэйг урилаа. Тэрбээр хүмүүс тэр болгон сайн мэддэггүй урлаг болох “Зүүсгэл гоёлын урлаг”-ийн талаар танилцууллаа. Гоёл чимэглэлийг өөрийн гараар уралдаг хөдөлмөрч бүсгүй Г.Цолмонтой ярилцсан юм. Түүний өвөрмөц нэгээхэн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд  аялсанаа хүргэе.

-Яагаад ийм өвөрмөц гоёл чимэглэл хийх болов, таны сонирхол уу?

-Би өөрөө юм хийж, оролдох дуртай тэр ч утгаараа, ямар нэг зүйлийг хараад яаж хийсэн хэрхэн хийгдсэн байна гэж хамгийн түрүүнд харж, сонирходог. Амаржаад  гэртээ байх хугацаандаа энэ чиглэлийг сонирхож эхэлсэн. Өөрт таалагдсан зүүлтээ олон талаас нь судалдаг байсан. Жишээбэл, энэ чулууг яаж суулгасын бол гэх мэтчилэн. Би уг нь эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрэй суралцах гээд Польшид суралцаж байгаад оюутан солилцоогоор АНУ-руу явсан. Би тэнд очин өөрийн хүссэн, ямар зүйлд дуртай тэр чиглэлээрээ явахаар шийдсэн. Хүн хүссэн зүйлээ хийгээд явхад амьдарч болохыг тэндээс мэдэж авсан. Тэгээд би АНУ-д  “Jewely art school” буюу  монголчилбол Зүүсгэл гоёлын их сургуулийг төгссөн.

 Миний хийсэн зүүлт  хэн нэгэн хүнд бэлэг болон очдог юм байна лээ.

-Гоёл чимэглэл урлаад хэдэн жил болж байна вэ?

- Долоон жил болж байна. Хийсэн зүйлүүдээсээ суралцсаар л байна даа.

-Уран бүтээлчид өөр өөрийн онцлогтой байдаг, бүтээлийн тань онцлог ?

-Сүүлд мэдрэгдсэн хамгийн гоё мэдрэмж гэвэл миний хийсэн зүүлт  хэн нэгэн хүнд бэлэг болон очдог юм байна лээ. Тэмдэглэлт өдөр эсвэл хэн нэгэн хайртай хүнээ баярлуулах тэр мөчийн бэлэгдэл нь миний хийсэн гоёл чимэглэл болж байдаг нь  онцлогтой тал юм болов уу. Би бүх зүйл дээр сэтгэлээсээ  ханддаг.  Урлаж  буй зүйлийн бүх хэсэгт нь миний гар хүрсэн байдаг. Энэ бүгдээс би маш сайхан энерги авдаг. Миний хийсэн зүүлт юмуу ээмэг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийдэгээрээ онцлогтой.

-Хүмүүс таны урладаг нэртэй зүүлтэнд дуртай санагдсан?

-Сүүлийн үед нэртэй зүүлтийг хүмүүс захиалах болсон. Хүмүүс хайртай хүмүүсийнхээ хүсэл мөрөөдлийг эсвэл нэрийг нь бичсэн зүүлтийг төрсөн өдрөөр нь бэлэглэх дуртай болжээ. Ойрд захиалга ихтэй байна. Заримдаа хүмүүс цагийн тулгаж захиалдаг. Ийм үед би аль болох хичээж, шөнө сууж ажиллан хүссэн зүүлтийг нь хийхийг хичээдэг дээ.

Миний хийсэн зүүлт юмуу ээмэг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийдэгээрээ онцлогтой.

-Мөнгөөр гоёл чимэглэл хийхэд ур чадвар хэр шаарддаг вэ, нэг зүүлт хийхэд хэр их хугацаа зарцуулдаг бол?

-Зүүлт хийхэд хийцээсээ шалтгаалаад нэг өдөр аль эсвэл нэг сар ч хийх үе байдаг. Харин нэртэй зүүлтний хувьд бэлдэц бэлэн байвал нэг өдрийг дотор урлана. Би хэвэнд зутгаж хийдэггүй гараар бичиж, илдэж, нүдэж, давтаж хийдэг учир бэлдэцээ бэлдээгүй үед 2-3 хоног хийдэг. Яагаад гоёл чимэглэлээ ихэвчлэн мөнгөөр хийдэг вэ гэвэл, энэ металийн чанараас хамаарч хийдэг юм. Учир нь тэд маш зөөлөн, хэлбэр дүрсэнд орохдоо амархан, гараар ажиллахад хялбар бөгөөд дээрээс нь өөрсдөө гялалзаад гоёмсог, өнгөө алддаггүй онцлогтой учир мөнгөөр хийдэг. Мөнгөн эдлэл их эмзэг гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй юм шиг санагддаг.

-Энэ чиглэл монголд хэр хөгжиж байна бэ, таны бодлоор?

-Мөнгөн эдлэлээр эд зүйл хийдэг маш олон уран дархчууд манай Монголд байдаг. Тэд маш чадварлаг. Манай уламжлалт дархны хийц агуу. Харин би энгийн мөртлөө гоёмсог,  этгээд чиглэлээр хийдэг. Харин би Монголынхоо уламжлалт гаргачлал болоод өөөрийн аргачлалаа хослуулан бүтээл хийхээр төлөвлөн, мөрөөдөж байгаа. Ирэх онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах зорилготойгоор ажиллаж байна. Манайхан мөнгөн эдлэлийн сорьц болоод хэмжээнд анхаардаг харин би хийцэндээ гол анхаарлаа хандуулдаг. Гараар хийсэн гоёл чимэглэл дахин давтагдашгүй байдаг нь үйлдвэрийн аргаар урласан зүйлээс ялгаатай. Учир нь тэр зүйлд хүний сэтгэл шингэсэн байдаг.

Мөнгөн эдлэл их эмзэг гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй юм шиг санагддаг.

 

Түлхүүр үг:
  • уран бүтээлч 
  • баялаг бүтээгч 
  • гар урлал 
  • гоёл чимэглэл
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?