• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

Г.МАЙЦЭЦЭГ: Түрээс болон банкны зээлийн хүүг царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна

  • interview
  • 2021-04-26 13:00:00
  • 2111
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

 

“Exclusive” компанийн захирал Г.МАЙЦЭЦЭГ: Түрээс болон банкны зээлийн хүүг царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна 

-Манай компанийн хувьд цар тахлын үед exMed бренд буюу халдвар хамгааллын хувцас үйлдвэрлээд эхэлсэн. Бид эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхээ өнгөрөгч аравдугаар сард авсан. Монголдоо анх удаа дэлхийн стандартын дагуу, ВАКУМ хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэхийн тулд сүүлийн найман сар уйгагүй бэлтгэл ажлаа хангасан гэж хэлж болно. Дэлхийн брендүүд ч гэсэн цар тахлын үед маск хамгаалалтын хувцас хийж байгаа шиг бид exMed брендээ гаргаснаар ажлын байраа хадгалж үлдэж чадсан. Гэвч нөгөө талд хөл хорионы улмаас санхүүгийн хямралд орж ажилчдаа цомхтгож байгаа олон компани бий. Энэ үед төр зөв бодлого шийдвэр гаргаж ААН-үүдээ авч үлдэх цаг нь. Хатуу хөл хорионд үндсэндээ 20 гаруй хонож байна. Дахиад 10 хоногоор сунгачихлаа. Энэ хугацаанд ААН-үүдээ яах вэ гэдэгт эрх баригчид хариулт өгсөнгүй. Хүмүүс хөл хориог эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь амь насандаа хайргүйдээ биш шүү дээ. Өрх бүр, ААН-үүдэд өнөөдөр тулгарч байгаа асуудал нь өр зээл, банкны хүү, түрээс. Иргэдийнхээ хөл хориог хязгаарлаж, тэг зогсолт хийчихээд байгаа атлаа ААН-ийн хувьд тэг зогсолт хийгээгүй. Үнэхээр тэг зогсолт хийж байгаа бол ААН-үүдийн түрээс, цахилгаан дулаан, банкны өр, хүү энэ бүхэнд тэг зогсолт хийх ёстой.

Ингэж байж иргэд болон бизнес эрхлэгчид санаа зовох зүйлгүйгээр гэр гэртээ байж чадна. “Гэртээ бай” гэж хэлж байгаа бол ард нь санхүүгийн хөшүүрэг байх ёстой. Түрээс болон банкны зээлийн хүүг нь царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна. Хөл хорионы үед иргэн, өрх бүрт халамж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох гэсэн санал бол маш зөв. Энэ бол иргэд болон ЖДҮ эрхлэгчдийн аль алийг нь дэмжсэн зөв халамжийн бодлого. Хөл хорионоос өмнө аливаа халамжийн мөнгө Эрээний бараа болж байсан бол өнөөдөр цар тахлын үед халамжийн мөнгө дотооддоо үлдэнэ, үндэсний үйлдвэрлэгчдэд очно гэсэн үг.

Эрүүл мэнд чухал уу эсвэл эдийн засаг чухал уу гэдэг сонголт хийж байна. Эрүүл байхын тулд эдийн засгаа сул хаяж болохгүй.  Такси үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг нээх хэрэгтэй. Хөрсөн дээрээ буусан шийдвэрүүд төрөөс гарахгүй байна. Энэ үед төр мэдрэмжтэй, соргог байх ёстой. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад эдийн засгаа дэмжихийн тулд нэг бол иргэддээ мөнгө тарааж байна. Мөн хүүгүй, барьцаагүй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгож байна. ААН-ийн ард ажлын байр бий, ажлын байр болгоны цаана иргэн, өрхийн амьдрал яригдана. Саяхан Засгийн газраас танилцуулсан 23 багц арга хэмжээ дотор ажил олгогчид руу чиглэсэн нэг ч дэмжлэг алга. Өнгөрөгч гуравдугаар сард коронавирусийн халдвар дотоодод гараагүй байхад ААН-ийн НДШ-ийг тэглэсэн, мөн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй зэрэг зөв шийдвэрүүдийг төрөөс авсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хүндэрчхээд байхад ажил олгогчдыг дэмжсэн бодлого гаргасангүй. Ийм цаг үед ажлын байр бий болгож буй ААН-үүдээ төр нь дэмжих ёстой байтал эсрэгээрээ татварын дарамт учруулж байна. Бидэнд бага хүүтэй зээл олгоно гэдэгт би хувьдаа итгэхгүй. Яагаад гэвэл арилжааны банкууд ч гэсэн бидэнтэй адилхан  хувийн хэвшил.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?