• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

Д.АЛТАНГЭРЭЛ: ИРГЭНД ОЛГОХ 50 САЯ ХҮРТЭЛХ ЗЭЭЛИЙГ ТУСГАЙ ХҮМҮҮСТ ОЛГОЖ БАЙГАА ГЭСЭН. ТУСГАЙ ХҮМҮҮС ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС ВЭ?

  • interview
  • 2021-04-09 17:00:00
  • 1484
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Иргэнд: 50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно. 
Аж ахуйн нэгжид: ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

Уг арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхэлж “3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38 сая, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг” байна гэж Монгол улсын сангийн яамнаас мэдээлсэн.

Харин уг шийдвэрийн хэрэгжилт бодит биелэлээ олохгүй байгаа талаар бичил, жижиг бизнес эрхлэгчид сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм. Үүний нэг жишээ нь:

Арилжааны банкуудаар дамжуулан олгож буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг авахад ямар бэрхшээл тулгарч буйг хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцаж олон нийтэд хүргэдэг “ЖДҮ 2 ИХ НАЯД” цуврал ярилцлагад оролцсон Хувиараа бизнес эрхлэгч Д.АЛТАНГЭРЭЛ-ийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Д.АЛТАНГЭРЭЛ: Би байгаа бүх эд хөрөнгө, хашаа байшин, үл хөдлөхөө барьцаалаад 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах хүсэлтээ өгсөн. Харин банк надад 5 сая төгрөг л өгөх боломжтой гэсэн хариу өгсөн. Би Эргэлтийн хөрөнгөө нэмье, ажлын байр гаргая, тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ сайжруулах зорилготойгоор өтөрөөс олгож байгаа 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдахыг хүсч байна. Харин надад Иргэнд олгох 50 сая хүртлэх зээлийг тусгай хүмүүст олгож байгаа гэдэг тайлбарыг Хаан банкны Гачуурт тооцооны төв өгсөн.


Нийтэлсэн : Г.Лхагвадулам
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?