Монгол улс сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин импортоор оруулж ирдэг. Үүнийг дагаад автомашин засвар үйлчилгээний газрын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг 700 орчим аж ахуйн нэгж бүртгэгджээ. Эдгээрийн 200 гаруй нь вьетнам засварын газрууд байдаг. Тодруулбал, иргэд ихэнхдээ вьетнам засвараар үйлчлүүлж дотоодын мөнгөний эргэлтийг гадагшлуулж байна. Энэ нь манай улсад энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин дутмаг байгааг илтгэж байгаа юм. Гэсэн хэдий ч сайн үйлчилгээтэй "Онч" авто сервис, кузов засварын газрыг олон хүн зорьдог юм билээ. Энэ удаа тус газрыг танилцуулж байна.
“ОНЧ” авто сервис, кузов засварын газрын захирал А.Энхбаяр
-Танай засварын газар хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-2001 оноос хойш 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нэг дор найман автомашиныг засварлах хүчин чадалтай. Автомашинд үүссэн төмрийн сэвийг гаргаж, замаск тавих, будах, өнгөлөх зэрэг кузов засвар үйлчилгээг орчин үеийн технологийн дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?
- Би хуучнаар ХААДС-ийн инженер механикийн ангийг 1986 онд төгссөн автын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Булган аймгийн Бугат суманд ерөнхий инженерээр гурван жил ажиллаж, ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш энэ салбартаа тасралтгүй ажиллаж олон залуусыг бэлтгээд байна.
-Тэгвэл олон шавьтай байх нь ээ?
-60, 70 хүүхэд бий. Тэд маань овоо гайгүй чадвартай болоод ирэхээрээ өөрсдөө биеэ даагаад гарцгаадаг.
-Тоног төхөөрөмжөө хаанаас авдаг бэ?
-Автомашин засварлах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө Япон улсаас худалдаж авдаг. Засварын газарт ашиглагддаг будгийн буу, гагнуурын хэрэгсэл, араам төмөр тэгшлэгч зэрэг гол хэрэгслүүд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж. Заримыг нь өөрөө зохиогоод хийсэн багаж ч байна.
-Засварын хамгийн чухал дамжлага аль нь вэ?
-Автомашинд кузов засвар үйлчилгээг хийхэд хамгийн хариуцлагатай, нарийн ур шаардагддаг хэсэг бол эцсийн шатны дамжлага болох будаг, өнгөлгөө, замаскны ажил. Будгийн код зөрөх, хуулрах, урсах зэрэг асуудлууд үүсэх эрсдэлтэй байдаг учраас олон жилийн туршлагатай, чадварлаг ажилчдын баг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Тиймээс манай кузов засварын газарт гурваас дээшгүй жил ажилласан автомашины мэргэжилтнүүд ажиллаж байна.