Төр хувийн хэвшлийг холбох гүүр болон ажиллаж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан ирэх зургадугаар сарын 4-нд “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ”-ыг зохион байгуулах юм байна. Форумд Үндэсний хөгжлийн газар, ХХААХҮЯ, болон хуулийн төслийн ажлын хэсэг оролцоно. Уг форумыг ETVHD телевиз болон МАSS TV эх орон даяар шууд дамжуулах юм байна.