Тус чуулга уулзалтад Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр, Хэнтий аймаг дахь Баялаг бүтээгчдийн салбар хорооны дарга Д.Сүхболд зэрэг албаны хүмүүс, сумдын төлөөллөөс 160 гаруй баялаг бүтээгч иргэд оролцсон юм.
Энэ үеэр Баялаг бүтээгчдийн холбооны үнэмлэхийг 10 гаруй хүнд гардуулав. Холбооны гишүүн болсон иргэд тодорхой хэмжээний татвар төлөх аж. Тус гишүүдийн төлсөн татвараар цааш цаашдын үйл ажиллагаа хэрэгжүүлж, Хэнтий аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх болон баялаг бүтээгчиддээ мэдээ мэдээлэл яаж хүргэх, бизнесийг нь хөгжүүлэхэд ямар гүүр гарц болж чадах вэ гэсэн олон асуудлыг Холбооны зүгээс төлөвлөлтийг хийж анхаарч ажиллах юм байна.
![](http://bayalagbuteegch.mn/files/%D1%85%D1%8D%D0%BD.jpg)
Чуулгын үеэр иргэд аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа болж сум сумдын төлөөллөөс өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах үйл ажиллагаа боллоо. Тус төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгаар тойрон ажиллахдаа аймаг төдийгүй сумдад ч өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн, ховор нандин зүйл байдгийг онцлох зорилготой аж.
Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр “Анхдугаар чуулга хуралдахаас өмнө 18 сум, дөрвөн тосгоноор баялаг бүтээгчдийн холбоо тойрон аялал хийж, ард иргэдтэйгээ уулзаж мэдээлэл авсны үр дүнд нийт сумдынхаа иргэдийн мэдээллийг аймгийн төв дээрээ төвлөрүүлж өнөөдөр анхны чуулга уулзалтаа хийж байгаа юм. Цаашид энэ нь мэдээллийн сангийн эх үүсвэр болж байгаа үүнээс шалтгаалан иргэд аж ахуй нэгжтэйгээр хамтарч ажиллах эх үүсвэр бүрдэж байгааг онцоллоо.
Хэнтий аймаг дахь баялаг бүтээгчдийн салбар хороо найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд цаашид 18 сум, дөрвөн тосгонд баялаг бүтээгчдийн хорооны салбарын төлөөллөө байгуулах аж.
Энэ хугацаандаа 600 гаруй гишүүд дэмжигчдээс бүрдсэн
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулж анхдугаар хурлаараа орон нутаг дахь салбар холбоогоо байгуулжээ.
"Масс” агентлагаас өнгөрсөн жилээс “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж 21 аймгийн 280 гаруй баялаг бүтээгчдийг Монгол орон даяар танилцуулсан. Энэ хугацаандаа 600 гаруй гишүүд дэмжигчдээс бүрдсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулж анхдугаар хурлаараа орон нутаг дахь салбар холбоогоо байгуулжээ. Харин энэ удаа салбар холбоогоороо дамжуулж баялаг бүтээгчдийн чуулга уулзалтыг ийнхүү зохион байгуулж байна.
Тус агентлагаас баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM радио, mass.mn сайт, Facebook хуудсанд 308 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж байгаа юм