Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэднийг мэдээллээр хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилгоор дүүргийн “Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагатай хамтран “Драгон терминал” төвийн Драгон ресторанд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 250 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд дүүргийн Засаг дарга М.Чинболд нээж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Жижиг, дунд үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх талаар баримталж буй бодлого”, дүүргийн Засаг даргын орлогч Ш.Хажидмаа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Сонгинохайрхан дүүрэгт баримталж буй бодлого шийдвэр”, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Д.Батзогсох “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа”-ны талаар тус тус мэдээлэл хийж, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар зөвлөгөөнд хүрэлцэн ирж үйлдвэрлэл эрхлэгчдтэй санал бодол солилцож тулгамдаж буй асуудлуудад хариулт өгсөн.
Сонгинохайрхан дүүрэг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороогоо байгуулан тэргүүлэгч 11 гишүүнээ сонгож, салбар хороон даргаар “Монгол ванн” компанийн захирал Ж.Мөнхцэцэг сонгогдлоо. Мөн уулзалт зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг оролцогчдод танилцуулжээ.
Сонгинохайрхан дүүрэг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороогоо байгуулан тэргүүлэгч 11 гишүүнээ сонгож, салбар хороон даргаар “Монгол ванн” компанийн захирал Ж.Мөнхцэцэг сонгогдлоо. Мөн уулзалт зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг оролцогчдод танилцуулжээ.
ype the title here
Type the text here