Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон орон нутгийн уулзалт зөвлөгөөнөө Өвөрхангай аймгийн 19 суманд амжилттай зохион байгуулж, өнөөдөр сүүлчийн сум болох Арвайхээрт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, Арвайхээр сумын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хорооны дарга Г.Оюунчимэг болон аймгийн төвийн олон баялаг бүтээгч иргэд оролцлоо.
Тус аймаг жилдээ 150 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс 60 хувийг мал аж ахуй, газар тариалангийн салбараас бүрдүүлдэг аж. Тус аймаг Монгол Улсын гэр үйлдвэрлэлийн 70 хувийг ханган нийлүүлдэг гэдгээ уулзалт зөвлөгөөний үеэр хэлж байв.Уулзалт зөвлөгөөний үеэр шилдэг баялаг бүтээгч иргэдийг урамшуулж, амжилт хүсэв. Төслийг хэрэгжүүлж, иргэдийнхээ хийж бүтээсэн зүйлийг олны хүртээл болгон танилцуулж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, Баялаг бүтээгчдтйг дэмжих холбооны хамт олонд Арвайхээрийн иргэд талархал илэрхийлэв.