"МАСС" агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран аймаг, цаашлаад сумдад уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ удаа Өвөрхангай аймгийн 19 суманд уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар өврийн сайхан хангай нутгийг зорьсон билээ. Тус аймгийн анхны уулзалт зөвлөгөөн Бүрд сумаас эхэлж байгаа юм. Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг дарга Б.Очирсүх, ИХТэргүүлэгч Д.Алтанцэцэг болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд, баялаг бүтээгч болон сумын 300 гаруй иргэн оролцож байна.
Төслийн хамт олон Өвөрхангай аймгийг бүтэн тойрч олон баялаг бүтээгч иргэдтэй уулзан, Баялаг бүтээгч сэтгүүлийн тусгай дугаар гаргасан юм. Уулзалт зөвлөгөөний үеэр сэтгүүлийг тараасан бөгөөд өөрсдийн хийж бүтээж буй бараа бүтээгдэхүүн, арвин туршлагыг нэгтгэн сэтгүүл гаргасанд Бүрд сумын иргэд талархалтай хүлээн авлаа. Уулзалт зөвлөгөөнд оролцогсод санал бодлоо хуваалцан, ямар бэрхшээл байдаг, хэрхэн хамтран ажиллах талаар яг одоо ярилцаж байна.
Сумын иргэд онцлоод төслийн хамт олонд талархал илэрхийлж байв
Сум багийн баялаг бүтээгч иргэдийг дэмжиж, хэвэл мэдээлийн хэрэгслээр өргөн цар хүрээтэй сурталчилж байсан удаагүй гэдгийг тус сумын иргэд онцлоод төслийн хамт олонд талархал илэрхийлж байв. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэж, Ерөнхийлөгч Ч.Даваабаяраас үнэмлэхээ гардан авч буйдаа баярлаж буйгаа хэллээ. Бид иргэдийн санал бодлыг тусгасан дэлгэрэнгүй сурвалжлагаа та бүхэнд удахгүй хүргэх болно.
Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олны дараагийн очих сум Өвөрхангай аймгийн Есөн зүйл.