Баялаг бүтээгчдээ дэмжих уулзалт Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд малчдад ажил их ч баялаг бүтээгч иргэдээ дэмжин ажиллаж буй бидний зохион байгуулж буй арга хэмжээнд олноороо идэвх, зүтгэлтэй оролцож, 20 хүн холбооны гишүүнээр элслээ. Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг Л.Энхбат, орлогч бөгөөд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хархорин салбар хороон дарга Л.Ганбат нар оролцлоо.
Энэ үеэр Баялаг бүтээгч сэтгүүлийн нээлт болсон бөгөөд орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж, баялаг бүтээж буй залуусаа урамшуулсан юм.
Монгол Улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа тус сум байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./
1957 оны 12 дугаар сард Хархорин сумын засаг захиргаа байгуулагдаж, Архангай аймгийн харьяаллаас Өвөрхангай аймгийн харьяалалд шилжүүлсэн байна. 1956 онд худалдааны сургууль, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжжээ.
Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг юм.