"Резин эдлэл" ХХК 1999 онд гутлын үйлдвэрээс актлагдсан тоног төхөөрөмж авч яармагт айлын хашаанд анхны үйлдвэрлэлээ явуулж, усны тэрэгний дугуй үйлдвэрлэж эхэлсэн байна. Эндээс ажлын гараагаа эхлэсэн тус үйлдвэр 2001 онд хоёр машинтай, хоёр ажилчинтайгаар албан ёсоор улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж болж, өдгөө өөрийн гэсэн байр суурьтай арав гаран тоног төхөөрөмжтэй 200 гаран төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Тэд бол Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчид юм.