Хүүхдийн хувцасны "Цагояа" хэмээх өвөрмөц нэртэй энэхүү үйлдвэр анх 2006 онд байгуулагдаж байжээ. Тэдний бүтээгдэхүүн чанар, өнгө үзэмж, загварын хувьд гаднаас орж ирдэг ямар ч бүтээгдэхүүнээс дутахааргүй сайн аж. "Цагояа" үйлдвэрээс хэрэглэгчид охид хөвгүүдийн кофт, сурагчийн дүрэмт хувцас, хөвгүүдийн гоёлын гурван хос костюм зэрэг олон бүтээгдэхүүнийг авах боломжтой юм байна.