Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд Гавьяат тамирчин Б.Наранбаатар нэгдлээ.
Б.Наранбаатар: Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд Пүрэвбаатар ахынхаа дуудлагаар нэгдэж байна. Би бол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг олон хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог. Миний найзуудын дунд ч гэсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг олон сайхан залуус бий. Түүгээр ч зогсохгүй Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч брэнд болоосой гэж хүсдэг.