Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон гайхалтай бүтээл хийж Монголынхоо түүхийг мөнхлөх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хороо санаачилж 100 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог зээглэж буй ажлыг дэмжин ажиллаж эхэлсэн юм.
Хан Хэнтийн урчууд төдийгүй энэ ажлыг санаачлан эхлүүлсэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарыг ажлыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөл дэмжиж байна. Тодруулбал "Гурван Марал" группын захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр өнөөдөр тэдэнд 500.000 төгрөгийн хандив өглөө.
Ч.Мөнхтөр "Эх орныхоо түүхийг өгүүлсэн "Монголын нууц товчоо"-гоо эсгий урлал болгон бүтээж буй сайхан сэтгэлт урчууддаа баяр хүргэе.
Энэ бүтээл Монголыг дэлхийд таниулаад зогсохгүй монгол хүн бүрт эх орон, эх түүхээрээ бахархах сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ урчууд маань тэр том арга хэмжээний өмнө ажлаа дуусгахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа юм байна. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе" гэв.
"Хан Хэнтийн гар учууд" ХХК-ийн захирал Д.Нэргүй "Бидний эхлүүлсэн ажлыг элэг нэгтэй монгол хүн бүхэн дэмжиж байгаад талархаж байна. Монголчуудынхаа итгэлийг алдахгүйн төлөө хичээн ажиллах болно" гэв.
Масс агентлагийн хамт олон түүхэн бүтээлийн хийх хугацааг шуурхайлахад анхаарч бүх мэдээллийн хэрэгслээрээ сурталчилж байна. Урчуудын ажилд дэм болгон хандив өргөхийг монголчууддаа уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК-5079162329
Харилцах утас: 9144-6944, 9476-1412