Гурван найз хамтран пирошки, хөлдөөсөн пицца, мексик үндэсний хоол зэрэг төрөл бүрийн хоолны бизнес эрхэлж, одоогийн “Агь шим” компаниа босгожээ. Харин тэд өдгөө технологийн судалгаа явуулж, эх орондоо анх удаа гэж хэлж болохуйц шууд найруулж уудаг аарц үйлдвэрлэж байна.