• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

С.БАЯРЦОГТ: ЭДИЙН ЗАСАГТ АХИЦ ГАРЧ БАЙГАА НЬ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН АЖЛЫН ҮР ДҮН

  • event
  • 2015-03-27 13:36:00
  • 1114
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

Оны эхний хоёр сарын байдлаар эдийн засагт нааштай ахиц гарч байна гэж ЗГХЭГ-ын дарга дүгнэлээ. Инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай улс дэлхийн 103 оронтой 1215 сая ам.долларын худалдаа хийснээс экспорт 753.2 сая ам.доллар болон 26.7 хувиар өсч, импорт 462.4 сая болж 24.7 хувиар буурчээ. Инфляци буурч, гадаад худалдаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт долоо орчим хувьтай байгаа нь баялаг бүтээгчдийн ажлын үр дүн. Иймээс үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна гэлээ.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулахад яамдын удирдлагууд онцгой анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Хөтөлбөрт дэвшүүлсэн 27 зорилт, 67 арга хэмжээнээс эхний хагас жилд Сангийн яам дангаараа болон Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 14, Эрчим хүчний яамны хэрэгжүүлэх 3, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хорооны хариуцан хэрэгжүүлэх хоёр, Гадаад хэргийн яамны хэрэгжүүлэх нэг арга хэмжээ байгаа. Эдгээрийг зохион байгуулах хугацаа бага үлдсэн гэдгийг сайд анхаарууллаа.

Төсөв хэмнэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг яам, агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай байгааг санууллаа. 100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр 40 авто машин хурааж авсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас бусад яам, агентлагууд авто машинаа төвлөрүүлээгүй байна. Сангийн яам “Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг зөрчил  илэрч байгааг хэлээд цаашид ийм дутагдал гаргаж болохгүй гэдгийг яам, агентлагийн удирдлагуудад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  анхаарууллаа

 

Түлхүүр үг:
  • улс төр
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?