БЧГ компани анх барилга угсралтаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол одоо бүх төрлийн төмөр хийцийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн хамт олон дэлхийн томоохон хотуудад ашиглагддаг хогийн сав болоод хог ачих төхөөрөмжийг нэвтрүүлсэн бол цаашлаад цахилгаан монтажны шит, галын аюулгүй байдлын тоноглол, төмөр тавиур, төмөр шкаф зэрэг бүх төрлийн төмөр хийцийг үйлдвэрлэн дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна. Металл хийц эдлэлийн хувьд манай улс дийлэнх хэсгээ импортоос хангадаг. Гаднаас нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний хувьд чанар муу, засварын үйлчилгээ авах боломжгүй, хариуцлага хүлээдэггүй гэх мэт хүндрэл бэрхшээлүүд гардаг. Тэгвэл БЧГ компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс эдэлгээ удаан, чанартайгаас гадна үнийн хувьд 2 дахин хямд гэдгийг тодотгох нь зүйн хэрэг биз ээ. Энэ бол эх орондоо үйлдвэрлэхийн давуу тал юм.
Олон улсын стандартад нийцсэн хог тээвэрлэлтийг түргэн шуурхай болгож цаг хугацаа хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн гидро шахуурга бүхий өөрөө ачигч төхөөрөмжийг угсарч, нийслэл, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд тус үйлдвэрийн хамт олон өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Одоо БЧГ компанийн үйлдвэрлэсэн хог тээвэрлэлтийн дэвшилтэд технологийг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүргүүдэд нэвтрүүлсэн нь маш үр дүнтэй ажил болжээ.
Манай улс металл хийцийн хэрэглээнийхээ 12 хувийг л дотооддоо үйлдвэрлэж үлдсэн 80 гаруй хувийг импортоос хангадаг. Тэгвэл металл хийцийн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлж, Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад салбартаа тэргүүлэх зорилготой БЧГ компанийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин БЧГ компанитай хамтран ажиллахыг хүсвэл 8808-2754, 9650-9919 дугаарын утсаар холбогдох боломжтой.
\