ББДХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар хороон гуравдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 20,21-ний өдрүүдэд хоёр өдрийн турш үргэлжлэх тус зөвлөгөөний үеэр баялаг бүтээгчдэд зориулсан Төсөл боловсруулах арга зүй, Зах зээлд дутагдалтай бизнес, статистик судалгаа, түүний ач холбогдол сургалтууд болон Сүхбаатар аймгийн 13 сумын баялаг бүтээгчдийг хамруулсан уралдаан тэмцээнээр үргэлжлэх юм.