Монголчууд жилдээ 20 орчим сая долларын жимс, ногоог урд хөршөөс худалдан авдаг гэсэн тооцоо бий. Тэгвэл дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтой гэдгийг Баянчандмань дахь агропаркийн зөвлөх Х.Алтанцацралт онцолж байна. Эх орны хөрсөнд ургуулсан, химийн нэмэлт бордоогүй эрүүл, органик жимс ногоогоор эх орны брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой ажиллаж буй "Чандмань жимс" ХХК идэр есийн хүйтэнд арчилж ургуулсан анхны ургацаа хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байна. Тус хамт олон дөрвөн улирлын турш шинэхэн ургацын жимс, ногоог эх орноосоо худалдан авч хэрэглэх боломж хүн бүрт бий гэдгийг өөрсдийн хөдөлмөрөөр харуулж буй үндэсний онцлох баялаг бүтээгч юм.
УХАЖ БУС УРГУУЛЖ АМЬДАРЦГААЯ
Гүзээлзгэний үнэ:300 грамм 10800 төгрөг, 200 грамм 7500 төгрөг
Захиалга авах утас:9911-6763