Монголчууд бид эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Энэ ч утгаараа бүхий л эд хэрэглэлээ нүүдэллэн авч явахад тохирсон зөөж тээвэрлэхэд хөнгөн, задалж угсрахад хялбар бат бөх байдлаар хийдэг байжээ. Тухайлбал монгол гэр л гэхэд нүүдэллэхэд тохирсон ачиж тээхэд хөнгөн, барьж угсархад авсаархан сууц. Тэгвэл монголд нэн эртнээс дэлгэрсэн бурхан шашины эд хэрэглэлээ ч мөн эвхэж хуйлдаг байдлаар буюу дэлгэмэл бурханыг түлхүү хэрэглэдэг байжээ. Өдгөө мартагдах шахсан энэхүү соёлыг дахин сэргээж өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор дизайнер Б.Дүүриймаа монгол дэлгэмэл бурханыг энэ жилээс бүтээж эхэлсэн байна. Ингээд Бурхан урлалын хөгжилд хувь нэмэр оруулж яваа түүний бүтээлийг энэ удаа онцолж байна.
Бурхан урлахад нэн тэргүүнд хувь хэмжээг маш сайн судлах хэрэгтэй. Бурхан бүтээнэ гэдэг нь урлагаар дамжуулж бурханы айлдсан сургаал номлолыг дүрсээр илэрхийлж буй билэгдлийн урлаг. Бурханы олон дүр байдал, өнгө, мутрын барьц гээд бүгд цаанаа тодорхой билэгдэл агуулгыг шингээж байдаг. Товчхондоо бурханы сургааль номтой холбогдсон маш нарийн урлал юм. Тэгэхээр бурхан урлахын тулд бурханы номыг судлах шаардлагатай. Б.Дүүриймаагийн хувьд ч өнгөрсөн хугацаанд бурхан шашны холбогдолтой эд эдлэлүүдийг судалсны үндсэн дээр ийнхүү дэлгэмэл бурхан урлалыг дахин сэргээхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн төдийгүй импортоор орж ирдэг ямар ч хэмжээ стандартгүй бурхадыг халж монголчууддаа хойч үедээ дэлгэмэл бурханыг өвлүүлэн үлдээх зорилгт тавин ажиллаж байна.
Монгол дэлгэмэл бурханы талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 9940-9555, 9901-6794 дугаарын утсаар холбогдох боломжтой.