Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон гайхалтай бүтээл хийж Монголынхоо түүхийг мөнхлөх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хороо санаачилж 100 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог зээглэж буй ажлыг олон хүн дэмжиж сэтгэлийн болоод санхүүгийн тусламж үзүүлж байгаа. Тэгвэл өнөөдөр "Хүчтэний нийлбэр" ХХК-ийн хамт олон энэхүү ажилд зориулж санхүүгийн хандив үзүүллээ.
"Хүчтэний нийлбэр" ХХК-ийн захирал Б.Баянтөгс
Хэнтий нутгийн гар урчууд монгол түмний уламжлал болсон эсгий урлалыг Гиннесийн номонд бүртгүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Олон хүн энэ ажлыг дэмжиж сэтгэлийн болоод санхүүгийн дэм үзүүлж байгаа. Манай компанийн хамт олон уг санаачлагыг дэмжиж санхүүгийн хандивыг гардуулж байгаа юм. Олон хүний сэтгэл шингэж байгаа учраас эх орноо гадаад ертөнцөд таниулсан сайхан бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.
Манай компанийн хамт олон уг санаачлагыг дэмжиж санхүүгийн хандивыг гардуулж байгаа юм.
Уг бүтээлийг баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм.
100 метр эсгийн дээр "Монголын нууц товчоо"-г урлах ажил 55 метр дээрээ үргэлжилж байгаа гэнэ. Хэнтий аймгийн бүх сумдын төлөөлөл ирж энэхүү ажилд хувь нэмрээ оруулсан ажилласан байан. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэд гурван үе шат дараалан ирж энэхүү бүтээлд учиг шингээж оролцжээ. Эрдэнэт, Шарынгол, Налайх зэрэг газруудаас хүмүүс мөнгөн хандив үзүүлжээ. Уг бүтээлийг баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм.