Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг УИХ, Засгийн газар, шийдвэр гаргах түвшний байгууллагууд, нийслэл, орон нутгийн засаг захиргаа дэмжин ажилладаг. Түүнчлэн хилийн чанадад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдууд хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсээр байна. Монгол Улсаас Индонез улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд хандлаа.
Монгол Улсаас Индонез улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд хандлаа.
Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан урчуудын бүтээлийг Индонез руу хүргэх ажлыг зохион байгуулахыг хүслээ
Индонез улсад Монголын соёлын төвийг нээхээр болжээ. Энэхүү төвд Монголын баялаг бүтээгчдийн урласан гэр, тоглоом наадгай, гар урлалын бүтээгдэхүүн тавигдах юм. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан урчуудын бүтээлийг Индонез руу хүргэх ажлыг зохион байгуулахыг хүслээ. Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнээр Монголын соёлын төвийн үзмэрийг баяжуулахдаа Баялаг бүтээгч иргэд маань ч таатай байх болно.