Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьж заншаад буй.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ. Эл өдрийн хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах нэрэмжит төглөө усласан юм. Дашрамд дурдахад өнгөрсөн жил тус холбооны зүгээс мод тарих их үйлсэд нэгдэж Баялаг бүтээгчдийн төгөлтэй болсон билээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Мод тарина гэдэг өндөр ач холбогдолтой, буянтай үйл юм
- Бидний тарьсан мод сайхан ургаж байна. Өнгөрсөн жил буюу 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос олон нийт рүү чиглэсэн хамгийн эхний ажил нь төгөлтэй болсон явдал. Энэхүү төгөл маань нийслэлчүүдийн цэвэр усны ундарга болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тиймээс бид амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгөө цэцэрлэгт хүрээлэнд ирж, тарьсан модоо арчилдаг. Бидний тарьсан модод жилээс жилд ургаж нийслэлийн өнгө төрх, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгөөсэй гэж хүсэж байна. Мод тарина гэдэг өндөр ач холбогдолтой, буянтай үйл юм.
Бидний тарьсан модод жилээс жилд ургаж нийслэлийн өнгө төрх, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгөөсэй
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхцэцэг: Өнгөрсөн жил тарьсан модод сайхан ургасан байна
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн жилийн тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрэмжит төгөлтэй болсон. Тэгвэл бид өнөөдөр мод тарих өдрийн хүрээнд нэрэмжит төглөө услалаа. Баялаг бүтээгчдийн маань ажил үйлс энэхүү төгөл шиг нахиалан цэцэглэж улам дэлгэрэх болтугай. Энэ ч үүднээс өнгөрсөн жил тарьсан модод сайхан ургасан байна.
Өнгөрсөн жил тарьсан модод сайхан ургасан байна