Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг ээлжит чуулган өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт болно. Тодруулбал Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдээ дэмжих үүднээс тэдний тулгамдаж буй асуудалд гарц хайхаар төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг чуулгандаа урьж оролцуулдаг билээ.
Сонгинохайрхан дүүргийн Баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган болно
Сонгинохайрхан дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй нэгэн адил жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 3500 гаруй байгууллага, иргэд байдаг. Тэгвэл тэдгээр иргэд өнөөдөр өөрсдийн салбарт байгаа асуудлыг нэгэн дор чуулж хэлэлцэх юм. Чуулганы талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь эргэн мэдээлэх болно.