БНХАУ-ын Гуанжоу хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын “Canton Fair” үзэсгэлэн энэ сарын 15-19-ний өдөр болох юм. Энэхүү үзэсгэлэнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон баг болон оролцож байна. Дэлхийн хөгжилтэй орны үйлдвэрлэлд нэвтэрсэн техник технологийг судлахаас гадна эх орныхоо хөрсөнд буулган хэрэгжүүлж болох ямар технологи байгааг баялаг бүтээгчид маань судалж, холбоо тогтоох зорилготой юм.
Дэлхийн олон орны бизнес эрхлэгчдийн анхаарлыг татсан арга хэмжээ олон чиглэлээр болдог юм.
- Цахилгаан бараа ба Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
- Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж
- Автомашин болон автомашины сэлбэг
- Тоног төхөөрөмж
- Төрөл бүрийн техник, багаж хэрэгсэл
- Барилгын материал
- Химийн бүтээгдэхүүн
- Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч болон нөөц
- Импортын бараа
Тус үзэсгэлэн БНСУ, Япон, БНХАУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудын экспорт, импортын хамгийн том үзэсгэлэн бөгөөд тус улсын гол экспортын чиглэлийн үйлдвэрлэл хөгжсөн, 2010 онд Азийн спортын 16 дугаар тоглолт (наадам) зохион байгуулагдсан алдарт Гуанжоу хотын Азийн хамгийн том олон улсын үзэсгэлэнгийн төвд болдгоороо онцлог юм.
Үзэсгэлэнгийн нийт талбай 1,160,000м² бөгөөд тус үзэсгэлэнг үзэхээр ойролцоогоор 210.000 гаруй гадаадын зочид иржээ.