Арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэлээрээ 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Мон-Ланс" ХХК хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаар танилцуулж байна.
Тус компанийн хувьд хэрэглэгчдийн сонирхсон арьсан эдлэлээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хийдэг.
Сонгосон арьсаа загварын дагуу эсгэнэ
Эсгүүрээс гарсан арьсыг нимгэлэгч машинаар нимгэлнэ
Ингэж нимгэлсэн арьс чанарын хувьд ямар нэгэн өөрчлөлт гардаггүй
Нимгэн, зузаан арьсаа загварын дагуу хээ угалзаар чимэглэх буюу хэвэнд оруулна
Ингээд хэвэнд орсон арьсаа хэсэг бүрээр нь нааж, оёно
"Мон-Ланс" ХХК Казакстан, Европын орнуудад нийт бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг экспортолдог байна
Казакстан улсын захиалгаар хийж буй түрүүвч
Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо Алтайн 8-236 тоот утас: 99097706, 99017706