• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

“МОН-ЛАНС” БРЭНДИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД УДАХГҮЙ ГАРГАНА

  • event
  • 2015-06-05 09:40:00
  • 1509
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Зөвхөн таньд зориулсан цүнх, түрүүвч, тусгай хэрэгслийн сав, анчны иж бүрдэлтэй болохыг хүсэж байна уу. Тэгвэл үүнийг асуудал болголгүй амархан шийдэх арга бий аж. Тухайн хүний хүссэн загвар, өнгийн арьсаар  2500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 25 жилийн хугацаанд гаргасан “Мон-Ланс” ХХК-ийн хамт олныг “Баялаг бүтээгч” буландаа онцлон хүргэж байна. 1991 онд арьс ширэн эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “Мон-Ланс” компаниа Н.Сүхээ эхнэртэйгээ хамтран байгуулжээ.

“Мон-Ланс” компанийн ерөнхий захирал Н.Сүхээ “Манай компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал”-ыг хүртсэн. Энэ нь Үндэсний бүтээмжийн хувьд “Мон-Ланс” компани ерөнхийлөгчийн шагналтай гэж ойлгож болно. Манай хамт олон тухайн хэрэглэгчийн сонирхолд нийцүүлж сэтгэлээ шингээж ISO9001 стандартын дагуу бүтээгдэхүүний үйлдвэрлэн гаргадаг.

Үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний 90 хувь нь 20 гаруй оронд экспортонд гаргадаг. Гэхдээ л томоохон зах зээлийг эзэлж чадахгүй. Иймээс энэ жилээс BULAGGI брэндтэй хамтран өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна” гэсэн юм.

Үндэсний бүтээмжийн хувьд “Мон-Ланс” компани ерөнхийлөгчийн шагналтай 

Арьсан эдлэл хийхдээ эхлээд шинэ загвар гаргаж, ерөнхий эсгүүрээ цаасан дээр буулгана. Эсгүүрийг хэрхэн хийхээс арьсан эдлэлийн бүтээгдэхүүн бэлэн болох бүх дамжлага чухал байдаг аж. Тухайн арьсан бүтээгдэхүүнийг ямар өнгийн арьсаар хийхээ сонгож цаасан дээрх эсгүүрээ материалдаа тааруулж эсгэнэ. Эднийх бүх төрлийн хээ угалзыг арьсан эдлэлд хэвлэн гаргах боломжтой юм. 

Арьсан эдлэлийн хувьд хоёр дахь оёдол гэх зүйл байдаггүй учир технологийн дагуу эсгэж, оёдог

“Мон-Ланс” компанид Монголдоо ганцхан байдаг арьс нимгэлэгч машин байдаг. Бэлэн болсон эсгүүрийг заасан хэмжээний дагуу нимгэлдэг байна. Нимгэлсэн ч гэсэн чанарын хувьд ямар нэгэн ялгаа гарахгүй бөгөөд харин ч бараа бүтээгдэхүүний чанар хийцийг гоёмсог харагдуулдаг ажээ.

BULAGGI брэндтэй хамтран өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна

Ингээд бэлэн болсон арьсан эдлэлээ гар аргаар болон оёдлын машинаар оёж, наан тухайн бараа бүтээгдэхүүн бэлэн болдог. Арьсан эдлэлийн хувьд хоёр дахь оёдол гэх зүйл байдаггүй учир технологийн дагуу эсгэж, оёдог ажээ. Тус компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Шөнийн зах”-ын хажууд байрлах “Монголд үйлдвэрлэв” төвөөс авч болно. Хамгийн их борлуулалттай түрүүвчийг 12000-45000, углааш 12000-35000 төгрөгөөр худалдаалдаг байна.

Аливаа улс орны ирээдүйн хөгжил, чиг хандлагад жижиг дунд үйлдвэрийн оролцоо хувь нэмэр гарцаагүй хэрэгтэй. Харин хөгжүүлэхийн тулд монголчууд бид нэг нэгнийгээ дэмжин, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч байхад хангалттай аж.

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • арьс шир
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?