Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Масс агентлагийн уран бүтээлчид Төв, Өвөрхангай, Архангай аймгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэ дугаарт Улаанбаатар хотоос 110 км-ийн зайд байрлах Төв аймгийн Архуст суманд үйл ажиллагаа явуулдаг “Хишигтэн нүүдэлчин” компанийг танилцуулж байна. Тус баялаг бүтээгч нь Франц улсаас мах, сүүний хосолсон “Мон-Бельярд” үүлдрийн бүрэн автомат 400 саалийн үнээний фермийг байгуулжээ.
“Мон-Бельярд” үүлдрийн үнээний онцлог давуу тал нь өдөрт 25-30 литр цэвэр сүү гаргадаг бөгөөд 3-4 тонн сүүг "АПУ" компанид нийлүүлдэг юм. ОХУ болон хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад энэ үүлдрийн үхэр идээшиж, дасаж туршигдсан тул өвлийн улиралд Монголын хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай юм.
“Мон-Бельярд” үүлдрийн үнээний онцлог давуу тал нь өдөрт 25-30 литр цэвэр сүү гаргадаг.
Мөн 4160 га талбайд зориулалтын өвс тэжээл тарьж ургуулан үнээг бэлчээрт гаргадаг аж. Энэхүү талбайг 800 га-аар ээлжлэн тариалангийн сэлгэлт хийдэг байна. Малын тэжээлийг давхар бэлтгэдэг нь уг фермийн давуу тал. Сонирхолтой мэдээлэл дуулгахад гарсан тугалнуудаа Монгол улсын бүх сумдын нэрээр нэрлэж, паспорттой болгосон байна.
Сонирхолтой мэдээлэл дуулгахад гарсан тугалнуудаа Монгол улсын бүх сумдын нэрээр нэрлэж, паспорттой болгосон байна.
“Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс
Манай сүүний ферм байгуулагдаад гурван жил болж байна. Үхрийн фермийг ажиллуулахын тулд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх аргыг хэрэглэх шаардлагатай. Одоогийн байдлаар тэжээл тараах зориулалтын мексир, саалтуурын технологи бүрэн автомат системээр ажилладаг. “Bou-matic” смарт системийг нэвтрүүлснээр нэг үнээнээс гарц буй сүүний гарц, хээлийн хоног, ширгээлтийн үеийг тогтоох, жилийн хугацаанд гарч буй саамын мэдээллийг авах бүрэн боломжтой.
Өдөрт 3-4 тонн сүүг “АPU” ХХК-тай гэрээ байгуулан нийлүүлж байна. Зуны улиралд өдөр бүр гурван тонн, өвөл нийлүүлэлт нэмэгдэж өдөрт долоон тонн сүүг нийлүүлдэг. “Сайн” брэндийг хэрэглэгчдэд хүргэхэд бид тодорхой хэмжээний хувь нэмэрийг оруулж байгаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагаатай нь танилцаж байна. Энэ удаа бид Төв аймгийн Архуст суманд байрлах “Хишигтэн нүүдэлчин” үнээний фермтэй танилцлаа. Үнээнээс гарч буй сүүг үйлдвэрт нийлүүлэх дамжлагууд бүгд ваакуумжуулсан учраас стандартын шаардлагад бүрэн нийцсэн, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч он солигдох мөчид Эрдэнэт үйлдвэрээс мэндчилгээ дэвшүүлж сүү өргөсөн. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалсан том ажлын эхлэл байсан. Мөн урд хөрш маань өдөрт нэг хүнд 200 грамм сүү арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ нь иргэн бүр эрүүл аюулгүй хүнсээр хангагдах үндэсний аюулгүй байдлын бодлого нь хэрэгждэг гэх мэт олон сайхан туршилга,жишээнүүд байнаа.