• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР ЗУУНМОД СУМЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА.

  • event
  • 2015-09-18 06:38:00
  • 1231
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Гадаадад ажиллахаар явсан монголчууд эргэн ирж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаагийн нэг жишээ нь “БОНН” чимэглэлийн үйлдвэрийн хамт олон юм.

“Бонн” үйлдвэр нь төрөл бүрийн ноос, ноолууран бүтээгдэхүүн, даавуун дээр чимэглэл хийдэг. Манай улс чимэглэлийн ганцхан үйлдвэртэй бөгөөд тус үйлдвэр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулж байна.
“Бонн” чимэглэлийн үйлдвэрийн захирал З.Оюунцэцэг 



Манай үйлдвэр монгол ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүнийг өнгө үзэмж сайтай болгох зорилт тавин ажиллаж байна. Манай улс ноос, ноолууран хувцас үйлдвэрлэх буруу системтэй. Компаниуд дизайны захиалгын дагуу үйлдвэрлэх хэрэгтэй. Хамгийн эхэнд загварын шийдлийг гаргаснаар зах зээлд нэвтрэхэд илүү үр дүнтэй болно. Япон болон Испани зэрэг улсуудад манай чимэглэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг

 


 



Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр
 


Бүх төрлийн бэлэн хувцас дээр чимэглэл хийдэг “Бонн” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийн хамгийн анхны дугаарын зочноор оролцож байсан. Эргээд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад техникийн шинэчлэл хийгдэж, захиалга нэмэгдсэн байгааг харахад бидний уран бүтээл үр дүнд хүрсэнийг илтгэж байна.  Аж үйлдвэрийн яамнаас бодлогын хэмжээнд каластрын системийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Энэ ажил үр дүнгээ өгч олон баялаг бүтээгчид хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна. 

 

Монгол улсад эрчимтэй хөгжиж буй салбарын нэг бол барилгын салбар. Барилга, орон сууц олноор баригдаж байгаа ч ихэнхи бүтээгдэхүүнийг бид гаднын улс орнуудаас авдаг. Тэгвэл энэ байдлыг халж эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоодын зэх зээлд нийлүүлж буй нь “Бүти” ХХК-ийн хамт олон. Төв аймгийн Зуунмод суманд тус хамт олон хуванцарын үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 
 

Уг үйлдвэрт барилгын материалд ашигладаг модон бүтээгдэхүүнийг орлох төрөл бүрийн вакуум цонхны бэлдэц, хуванцар панеер, прүсс зэргийг үйлдвэрлэх юм. Эхний ээлжинд гурван төрлийн цонхны бэлдэц болон дагалдах резинийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

“БҮТИ” ХХК-ийн материал, үйлдвэрлэлийн албаны дарга Г.Хосбаяр хэлэхдээ "Дээрхи бүтээгдэхүүнийг 10-15 удаа ашиглаад дахин боловсруулж үйлдвэрлэх боломжтой. Энэхүү хуванцарын үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр 43 ажлын байр бий болно" гэв.


 

Төв аймгийн Зуунмод суманд 16-17 нэр төрлийн хүнсний ногоо, жимс тариалдаг “Атрын шим” ХХК-ийн үйл ажиллагаатай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр танилцлаа. Газар тариалан эрхэлдэг хүмүүс улирлын чанартай ажилладаг болохоор өвөл нь ажилгүй суух нь элбэг. Тэгвэл үүнийг халж өвлийн хүлэмжийг байгуулжээ.


 


 

Ингэснээр жилийн дөрвөн улирлын турш ургац хураан авах боломжийг бүрдүүлж чадсан байна. 30-60 хоногийн дотор хүнсний ногоог тариалж хураан авдаг бөгөөд зарим хүлэмж хоёр дахь ээлжийн ургацаа өгөхөд бэлэн болсон байлаа. Мөн үрийн сонгиныг Солонгос туршлагын дагуу тарьж ургуулан ургацаа хураах дөхжээ. Үрийн сонгино тарьсанаар хоёр жилд авах ургацыг нэг жилийн дотор авдгаараа давуу талтай аж.

“Атрын шим” ХХК-ийн захирал Т.Баярхүү


Хүлэмжний аж ахуй эрхлээд 10 жил өнгөрчээ. Япон, Солонгос улсад ашигладаг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Хүлэмжний аж ахуй эрхлэх сонирхолтой олон хүн манайд ирж туршлага судлаад буцдаг. Энэ жилийн хувьд Дорноговь, Хэнтий, Өмнөговь аймгуудаас хүмүүс ирсэн. Хамгийн сүүлд нэвтрүүлсэн технологи болох тавцангийн гүзээлзгэнийг тариалж байна.

Тавцангийн тариалалт нь шаардлагатай шим тэжээлийн бодисыг цаг хугацаанд нь өгөхөөс гадна, хүний хөдөлмөрлөх нөхцөлийг хөнгөвчилж өгсөн. Цаашид олон хүн хүлэмжийн тариалалтыг суралцаж, нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Ингэснээр бид нарийн ногоо, жимс жимсгэнийг дотоодын хэрэгцээгээр бүрэн хангах боломжтой.
 


 


 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр


Масс агентлагийн Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрт Төв аймгийн төлөөлөн “Атрын шим” ХХК-ийн хамт олон оролцож байсан. Өөрийн биеэр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад хэд хэдэн дэвшилттэй зүйл гарсан гэж ойлгож байна.

Үйл ажиллагаа өргөжиж, захиалга нэмэгдэж, өвлийн хоёр хүлэмжийг шинэээр ашиглалтанд оруулсан байна. Манай улсын хувьд хүнсний ногооны хэрэгцээ өндөр байдаг. Бид өөрсдөө төмс, хүнсний ногоогоо тарьж ургуулснаар хүнсний аюулгүй байдал бий болох учиртай. Хүнсний ногооны хувьд хамгийн хүндрэлтэй асуудал  борлуулалт. Сүлжээгээр болсон безнис дотор манай үндэсний үйлдвэрлэгчид гацчихаад байна. Үүнийг зохицуулах төрийн бодлого шаардлагатай байгааг олон жишээн дээрээс харж болно. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?