• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ

  • event
  • 2025-09-30 17:04:00
  • 16
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

АРХАНГАЙ АЙМАГ: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Архангай түншлэл - 2025” үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот болон 19 сумын 215 бизнес эрхлэгч, малчид, тариаланч, баялаг бүтээгчид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 230.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Тус үзэсгэлэн худалдааны үеэр шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Хамгийн идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон сумаар Өндөр-Улаан сум шалгарлаа. Тус сумаас нийт 55 малчин цагаан идээгээрээ оролцсон юм. Онцлог нь Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халж, модон, ган хувин сав, шанагыг ашиглагладаг болжээ.
Дараагийн байруудад Батцэнгэл, Жаргалант сум шалгарсан юм.
 
Шилдэг есөн номинацыг дор дурдъя.



1.Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн Гран при шагналаар Ихтамир сумын “Үлэмж бадрах сүү” ХХК,
2.Сав баглаа боодол, хаяг шошготой бүтээгдэхүүнээр Өндөр-Улаан сумын иргэн Ц.Дайриймаагийн “Бумбардай” нэрийн бүтээгдэхүүн,
3.Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Цэнхэр сумын иргэн А.Наранцэцэгийн монгол дээл,
4.Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр Өндөр-Улаан сумын иргэн П.Чулуунтамирын сур, суран эдлэлийн бүтээгдэхүүн,
5.Шинэ санаа, шинэлэг тeхнологитой бүтээгдэхүүнээр Өгийнуур сумын “Өндөр манхан” хоршооны уламжлалт аргаар бэлтгэсэн айргийг савлаж, шинийг санаачилсан технологиор,
6.Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд Өндөр-Улаан сумын иргэн Ч.Эрдэнэзаяа, Булган сумын иргэн Б.Буян-Өлзий,
7.Төмс, хүнсний ногооны төрөлд Эрдэнэбулган сумын “Эрхэм хөрс” ХХК,
8.Мод, модон эдлэлийн төрөлд Жаргалант сумын иргэн Ч.Вандандорж,
9.Шилдэг хоршоогоор Хотонт сумын "Аягын овоо” хоршоо, Хашаат сумын “Цайдам хөгшин орхон” хоршоо тус тус шалгарлаа. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?