• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

  • event
  • 2025-09-30 15:58:00
  • 43
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ЛАОС-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА ВОНГСАК ПАНТАВОНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол, Лаос хоёр улс эртний түүхэн холбоо, оюун санаа, өв соёлын түүхэн уламжлалтай, найрсаг дотно харилцаатайг онцолсон. Тэрбээр, Хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээр хол оршдог ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. 

Манай улс АСЕАН-ы орнуудтай улс төрийн сайн харилцаатай, хоёр талын таатай, найрсаг харилцаандаа үндэслэн улс төр, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийн төлөө байдаг. Бид Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Лаосын улс төрийн яриа хэлэлцээ эрчимжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буйд баяртай байна гэлээ.

Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос- Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавон, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайханы урилгаар Монголын сайхан оронд дахин айлчлах завшаан олдсонд баяртай байна гээд, хоёр улсын харилцааг ирэх он жилүүдэд шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх цаг үе болсныг тодотгон хөндсөнд талархал илэрхийлэв. Тэрбээр, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулахад саад болж буй тээврийн асуудалд анхааран агаарын замыг нээх ажилд анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр улс далайд гарцгүй ч агаарын замыг нээх асуудлыг түргэн шийдвэрлэснээр аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн боловсролын салбар болон парламентын бүлгийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан болон Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?