Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (5.8%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (10.7%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
