• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  • event
  • 2023-06-27 07:42:00
  • 632
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023" үзэсгэлэн худалдаа өчигдөр /2023.06.26/ Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр тус арга хэмжээг нээж үг хэллээ.
Эрхэм хүндэт Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Хатагтай Памела Кок Хамилтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хатагтай Рабаб Фатима, Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид өө, Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчид оо.

Та бүхэнд Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн болон Олон улсын хоршооллын өдрийн баярын мэндийг хүргэе.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохиогдож буй "Дэлхийн экспортыг дэмжих форум"-ын хүрээнд зохион байгуулж байна.

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 6 дугаар сард "Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогчид энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийт болон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байгууллагуудад танилцуулна.

Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болгодог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд дэлхийн олон орны Засгийн газар ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна.

Мөн Олон улсын хоршооллын байгууллагаас Хоршооллын өдрийг дэлхий дахинд жил бүрийн эхний 7 хоногт зохион байгуулж ирсэн бөгөөд 2023 оныг "Хоршоод тогтвортой хөгжлтийн төлөө" уриан доор тэмдэглэж байна.

УИХ-аас 2021 онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Монгол Улсын Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарласан байдаг. Энэ хүрээнд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Загвар хоршоодыг байгуулах, хоршоодын хөгжлийн үнэлгээ, шинэчилсэн бүртгэлийг хийх, жишиг хоршоодын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хоршиж, хамтран ажиллах санал санаачлагыг дэмжин ажиллаж байна.

Ингээд та бүхэндээ дэлхийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй хөл нийлүүлэн алхаж, олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ нэмэгдүүлэхийг хүсэн ерөөж, Төгөлдөр дэлхийг бүтээх их үйлсэд амжилт хүсье.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?