• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид "Айсмарк" компанийн зайрмаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

  • event
  • 2023-06-24 11:00:00
  • 652
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчлан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас "Баялаг бүтээгч- Бизнес тур" аялалыг зохион байгуулж байна.

Өнөөдөр (2023.06.24) "Аз жаргалын амт" уриатай "Айсмарк" компанийн зайрмаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. "Тэсо" группийн Гүйцэтгэх захирал С.Болор өөрийн биеэр баялаг бүтээгчдийг хүлээн авч, компанийн түүхэн замнал, үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээлэл өгч, санал солилцлоо.

Айсмарк компани Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүн арддаа "Аз жаргалын амт"-ыг мэдрүүлэх зорилгоор анх 2003 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан. Айсмарк үйлдвэр нь Итали, Швед, БНХАУ-ын өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглан өдөрт нийт 57 нэр төрлийн зайрмагийг үйлдвэрлэн түүнийгээ 7000 гаруй цэгээр дамжуулж хэрэглэгчдэдээ хүргэж байна. Дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа хангадаг, нийт зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа нийлүүлж байна.

Өнөөдрийн "Баялаг бүтээгч-Business tour" аялал нь 7 дахь удаагийн 21 дэх үйлдвэртэй танилцах арга хэмжээ бөгөөд дотоодын баялаг бүтээгчдийг шинэ дэвшилтэт технологи ноу хоу нэвтрүүлсэн томоохон үйлдвэрлэгчидтэй танилцуулж, сайн туршлагыг судлах давуу талтай юм.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам,
  • УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Ш.Ариунжаргал,
  • БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал,
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл "Ханбогд Кашимер" ХХК, "Витафит" ХХК, "Жүр Үр" ХХК, "Ноён Пицца", Монголиан грийн фармер компаниуд аялалд нэгдлээ.
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?