• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд баялаг бүтээгчид гялгар уут, сав баглаа боодлын “ОБ Пластик ” ХХК-ийн үйлдвэр технологийн үйл ажиллагаатай танилцлаа

  • event
  • 2023-06-17 04:00:00
  • 982
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчилсан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас "Баялаг бүтээгч- Бизнес тур" аялалыг зохион байгуулж байна.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захиралын түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан,
  • ТХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга С.Лхамсүрэн,
  • ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтсийн дарга Н.Батмөнх,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Цэрэнханд,
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна.

6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг аялалаар гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэр "ОБ Пластик " ХХК-ийн үйлдвэр технологийн үйл ажиллагаатай танилцлаа."ОБ пластик" компанийн захирал Ж.Отгонбаяр өөрийн биеэр баялаг бүтээгчдийг угтан авч үйл ажиллагаагаа танилцууллаа.

Аялалын явцад Төрийн байгууллагуудын зүгээс "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид зориулсан хөнгөлттэй зээл, татварын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.

"ОБ Пластик " ХХК нь 2005 оны 3-р сарын 25нд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар хан-уул дүүргийн 011-р цэргийн ангийн грашд анх үйл ажиллагаагаа явуулахаар эхлэж байлаа.

Анх 10-аад ажилтантай 5 машинтайгаар гялгар уут үйлдвэрлэх ажлаа эхэлж байсан бол өдгөө 130-аад ажилтантай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг жил бүр хийж 70-аад машин тоног төхөөрөмжтэй болж өргөжин 2011онд Улаанбаатар хот болон орон нутгийн 600 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан бол 2018 оны жилийн эцэст энэ тоо 2000 гаруйд хүрсэн байна.

Тус хамт олон бүх төрлийн талх, нарийн боовны хэвлэлтэй болон хэвлэлгүй нийлэг уут, супермаркетын тор, ундаа усны багцлагч рулон, бууз банш болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гялгар уут, сав баглаа боодлыг хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хэмжээ, сонголтоор захиалгаар үйлдвэрлэн нийлүүлж байна.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?