Өнөөдөр /2023.06.09/ Копиа төслийн хүрээнд "Микро-организмийн гаралтай, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэх төв" нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон албаны хүмүүс оролцлоо.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх бүтээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү төсөл нь 2022-2024 онд хэрэгжих бөгөөд Төв аймгийн Аргалант суманд 20 өрх, СХД 21-р хороо Партизанд 20 өрх, Сэлэнгэ аймгийн Сант суманд 20 өрх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20 өрх нийт 80 малчин өрхийн амжиргааг дэмжих буцалтгүй тусламж юм.
Төслийн ерөнхий зорилго, зорилт
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн тэжээлийн хангамж, тэжээл үйлдвэрлэлийг дэмжих (FTMR) замаар тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг нутагшуулж өрхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, амжиргааны түвшинг нэмэгдүүлэх
- Төслийн гишүүдийг сайн чанарын үрээр хангаж өрхийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх (МААЭШХ баг)
- Төслийн гишүүдэд ашигтай бичил биетэний холимогийг нийлүүлж өрхийн түвшинд ферментжүүлсэн багсармал тэжээл бэлтгэх, тэжээлийн чанарыг сайжруулах (ХААИС баг)
- Өрхийн нөхцөлд багсармал тэжээл үйлдвэрлэхэд шаардлагатай (тэжээл хэрчигч, тэжээл нунтаглагч) техник хэрэгсэлээр хангах замаар тэжээлийн чанарыг сайжруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өрхийн амжиргааг нэмэгдүүлэх (ХААИС баг)
Төсөлд оролцогчдод чиглэсэн бодит үйл ажиллагаа:
2022 он | Чадвахижуулах сургалт 3-4 удаа, нэг өрхөд 2 сая төгрөг өвс тэжээл, дарш бэлтгэх сав 5-10 ширхэг, тэжээлийн нэмэлт 100 кг, тэжээл хэрчигч бага оврын машин |
2023 он | Чадвахижуулах сургалт 3-4 удаа, нэг өрхөд 2 га тэжээлийн ургамлын үр, тэжээлийн нэмэлт 100 кг, үр тариа бутлагч бага оврын машин |
2024 он | Чадвахижуулах сургалт 3-4 удаа, нэг өрхөд 2 га тэжээлийн ургамлын үр, тэжээлийн нэмэлт 100 кг |
Төсөлд оролцож буй өрхөд тавих шаардлага
Өрхүүдийг төслийн шаардлагын дагуу сумын захиргаа, ХАА-н газар сонгосон. Төслийн шаардлага нь:
- МАА- гаа эрчимжүүлэх сонирхолтой, тухайн сумын байнгын оршин суугч байх
- Тэжээл тариалах 2-3 га газар эзэмшиж байх, талбайгаа хашаажуулсан байх
- 20 аас дээш тооны 24 дээш сартай үхэртэй байх
- Цахилгааны эх үүсвэртэй байх
- Төслийн чадвахижуулах сургалт бусад үйл ажиллагаанд тогтмол оролцох, идвэхи санаачлагатай, хариуцлагатай малчин өрх байх
Төслийн удирдагч: Ж. Шинэхүү, ХААИС, МААБС-ийн багш
Гүйцэтгэгч: ХААИС- ийн судлаачдын баг, МААЭШХ-ийн судлаачдын баг